Monthly Archives: 3 сар 2012

СОЛОНГЫН ОРНООР

Солонгос –Монголын уран бүтээлчдийн нийгэмлэгийн солилцоогоор бидний хэдэн уран бүтээлчид Чөнжү хүрлээ.

МЗЭ-ийн нябо н.Гэрэлчулуун, Ча Вон Кейн, Д.Ганчимэг, Пак, Г.Аюурзана нар

МЗЭ-ийн нябо н.Гэрэлчулуун, Ча Вон Кейн, Д.Ганчимэг, Пак, Г.Аюурзана нар

Чөнжү хот нь Сөүлээс цаашаа

барагцаалбал хагас өдөр явах газарт байдаг аж. Инчоны онгоцны буудал дээр Чөнжүгийн эх газрын зохиолчдын нийгэмлэгийнхэн биднийг угтаж авахдаа нэлээд хугацаанд автобусаар явна гэсэн юм. Намайг  “Та нар яагаад Чөнжүгийнхээ зохиолчдын нийгэмлэгийг эх газрынх гээд байгаа юм бэ, Чөнжү үнэхээр бусад хотуудаасаа эрс ялгаатай юу?” хэмээн асуухад яруу найрагч Сон Наг Су: -“Чөнжү бол аль ч талаасаа далайгаас хол ганц эх газрын хот” хэмээн тайлбарласан юм. Үргэлжлүүлэн унших

Advertisements
Categories: Нийтлэл | Шошго: | 1 Сэтгэгдэл

“Уран-Өд” -ийнхөн 1986 он

1986 оны 8-р сард Булганы  цэцэрлэгт хүрээлэнд уулзав.

Баруун гар талаас: Д.Ганчимэг, Л.Ихзаяа, Ж.Батцэцэг, Б.Ариунаа, Б.Цэрэнжамц, Ч.Сувдаа, Ц.Чинбат, Д.Бат-Очир, Д.Мандахсан, Д.Баянтунгалаг, Д.Баттогтох

Баруун гар талаас: Д.Ганчимэг, Л.Ихзаяа, Ж.Батцэцэг, Б.Ариунаа, Б.Цэрэнжамц, Ч.Сувдаа, Ц.Чинбат, Д.Бат-Очир, Д.Мандахсан, Д.Баянтунгалаг, Д.Баттогтох

Categories: Зургууд | Шошго: | 2 Сэтгэгдлүүд

****
Биеэ хуваах нас минь өнгөрсөн ч
Сэтгэлээ хуваах цаг минь ирж
Эрт урьдын ерөөл тавиландаа
Элэг зүрхнээсээ хайлж суунам

2008.05.03

****
Хулгана мууранд идүүлэхийн адил
Хувь заяанд идүүлж л байна
Бурхны зурсан зургаар амьдарч
Бусдынхаар зовмооргүй байна

2010.03.09

Categories: Шүлгүүд | Шошго: | Сэтгэгдэл бичих

****
Гадна
Ганц мод
Нэлийтэл хучсан цас
Нэвсийтэл суусан хэрээ
Өөрийн эрхгүй
Сэтгэл хоосорном…
Өвөл хэрээ мод
Тэгээд би.

2005.01.22

Categories: Шүлгүүд | Сэтгэгдэл бичих

Blog at WordPress.com.