Monthly Archives: 4 сар 2012

Хэвлэлийн бага хурлын дараа

Энэ зургийг 2009 оны 11 сарын 16-ны өдөр яруу найрагч Б.Галсансүхийн “Бурханд өгөх зөвлөгөө” хос цомгийн нээлтийг “Монгол ньюс” компаний танхимд Улаанбаатарын  Зохиолчдын клубээс зохион байгуулсны дараа авахуулсан юм.

Зураг дээр: М.Саруулдалай, Д.Ганчимэг, Б.Галсансүх, Ц.Буянзаяа нар

Categories: Зургууд | Шошго: | Сэтгэгдэл бичих

Түүх л юм даа

 “Уран-Өд” утга зохиолын дугуйлан эдүгээ 55 дахь жилдээ хичээллэж байна. 1997 оны 04 сарын 17-нд 40 жил, 2007 оны 12 сарын сүүлчээр 50 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн билээ.

Categories: Зургууд | Шошго: | 1 Сэтгэгдэл

НАЙЗУУД

Н.Батжаргал, Д.Ганчимэг, Д.Цэрэннадмид, Ж.Батцэцэг, Л.Болдсайхан нар 2009 онБаруун гараас:  Н.Батжаргал, Д.Ганчимэг, Д.Цэрэннадмид,

Ж.Батцэцэг, Л.Болдсайхан нар /2009 оны 01 сарын 09/

Categories: Зургууд | Шошго: | Сэтгэгдэл бичих

 “Зориод л гарахын цагт” шинэ номынхоо шинэ шүлгээс уншигч та бүхэндээ хүргэж байна.

 ЗОРИОД Л ГАРАХЫН ЦАГТ
Хаяа дэрлэж гэрийнхээ сүүдэрт унтчихаад
Гэр доторхи ижийгээ зүүдэлж сэрдэг шиг
Хажуу бөөрөн дээр чинь хот бараадаж
тоонот өргөж амьдарчихаад
Хашгирахын зайнд хоолой зангирч дуулах нутаг минь.
Эрдэнийн уулын энгэрээс ижий наран мандаж
Баян-Өндөрийн хормой руу эгч саран шургаж
Эргэн тойрон уулс нь миний л уулс байж
Эрдэнэтийн тэнгэр дор нутагтаа би суудаг
Ижий эгч хоёрынхоо ээлэн дунд нь жаргадаг
Алагхан толгойн цаадах Ачуутаа бодмогцоо
Айлчин болж эгчдээ очдог, цайгий нь санасан байдаг
Зориод л гарахын цагт Ачуут руугаа урсана
Зочин байж цайлчихаад л гэрээ санаж эхэлдэг
Буцаад гэр рүүгээ яардаг
Гэртээ харихаараа ижийгээ санадаг, нутгаа санадаг
Нутаг гэр хоёрынхоо дунд насаа элээх
Бүсгүй хачин араншин минь
Хаяаг чинь дэрлэж суучихаад
Хараа тавиастай нутаг минь
Бөөрөнд чинь наалдаж амьдрахдаа
Бүтэн яваа хүү чинь

2006.02.17
Эрдэнэт

ЦАГ ХУГАЦААНД ХАЙРТАЙ БОЛЖ БАЙНА

Цаглашгүй их гэрэл гэгээнд дуртай би
Чамин юмгүй ч, элгэмсэг дотно сэтгэлдээ хайртай би
Цаг хугацаанд хайртай болж байна

Хичнээн хайртай байснаа хожим ойлгосон
Хэнэггүй залуу насандаа хайртай болж байна
Залуу насыг минь залуугаар нь мөнхөлчихсөн
Цаг хугацаанд хайртай болж байна

Хором хормоор хүмүүний амьдрал уясаад ирэхээр
Хоног хоногоор амьдралд хоргодоод ирэхээр
Цаг хугацаанд хайртай болж байна
Цан цохих, маань унших
Сүмийн аялгуунд дуртай болж байна

2011.12.24

***
Хотын төвийн ганц саглагар улиасны
Навч нь гөлөглөөгүй мөчир дээр
Шаазгай хэрээ хоёр зэрэг суучихаад
Шагширч шогширч үгээ хэлнэ
Амьдын жаргалыг хэлэлцэнгээ
Айсуй хаврын тухай өөр өөрийнхөөрөө дуулна.

2010.05.20

****
Чамтай ярьснаас
Шоргоолжтой, эсхүл эрвээхэйтэй
Ярилцах амар юм
Бас шив шинэхэн
Шинийг мөрөөдөж шинэд тэмүүлж
Ирж байгаа хавар шиг, зун шиг
Шинэхэн юм

Чамтай ярьснаас
Навч тасрахыг ойлгох
Арван сарын бороонд
Норох амар юм
Бас ойлгомжтой
Өнгөрснөө үдэж
Навчсын гунигийг хуваалцаж
Явж байгаа намар шиг, өвөл шиг
Хуучин юм

2011.12.12

****
Ийм сайхан хүслээ би одоо
Юугаар ч солихгүй
Хүний амьдрал үргэлж
Аз жаргалтай байдаггүйг мэднэ
Зовлон жаргалыг туулуулж туулуулж
Сэтгэл санааг хэрэм мэт бөхлөөд
Амьдарсандаа хангалуун,
Амьдрахдаа итгэлтэй болохын цагт
Инээж угтдагийг ойлгуулахаар
“Амьдарна шүү” гэдэг
Бат сэтгэл модны үндэс байгаад
Амьдрах их хүслээ
Алт мөнгө, ажил төрөл
Юугаар ч арилжихгүйдээ л итгэнэм
Амьдралын амт, аз жаргал одоо л эхэлж байна
Амьдарсан шиг амьдарна аа хө.

2011.07.17

Categories: Шүлгүүд | Шошго: | Сэтгэгдэл бичих

“Зүгээр л уншицгаая” уншлагын дараа

Categories: Зургууд | Шошго: | Сэтгэгдэл бичих

***

Одоо, би чамайг санахгүй байгаагаа гайхахгүй

Огтоос ер санахгүй

Аль эрт тэнгэрт одсон

Аав ээжийгээ санахын  хажуугаар

Амь халуун цээжээ өвтгөн байж санадаг байсан

Уучлал, гомдол, хорсол, цөхрөл

Угаас элэг зүрхийг минь настай хамт мэрж байж

Байхгүй бүхний хойноос сэтгэл дотроо урж

Байгаа ганц зовлонгоо хоол мэт иджээ

Бат бэх хөрсөндөө суусан ганган цагаан хус мэт

Би амьдрах л хэрэгтэй

Үлдэж байгаа үргэлжлэл

Үр хүүхдээ шаналуулахгүйгээр

Үйл жамыг ойлгох хүртэл

Би буйгаараа оршиж

Бие сэтгэлээ бөхөлнөм

Цаг хугацаа ийм л юм

Цаг хугацаанд сэтгэл минь

Газрын хөрс мэт эдгэрнэм

Одоо, би яаж ч байсан чамайг санахгүй

Санахгүй байгаагаа ч гайхахгүй

2012.03.14

Categories: Шүлгүүд | Шошго: | Сэтгэгдэл бичих

Blog at WordPress.com.