МУУГЗ Л.ЭРДЭНЭБУЛГАН: “АНХНЫ НАНСАЛМАА МААНЬ ЖҮЖИГЧИН ЦЭВЭЛСҮРЭН”

    Өнөөдөр Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын гоцлол дууны анги үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойн тэмдэглэлт өдөр. Энэ гоцлол дууны ангиас эдүгээ Хөдөлмөрийн баатар 3, Төрийн соерхолт 2, Ардын жүжигчин 12, Гавъяат жүжигчин 25 төрөн гарчээ.

Тэдний нэг МУУГЗ Л.Эрдэнэбулган 1967 онд Болгар улсын Софи хотын Хөгжмийн дээд сургууль, 1980 онд ОХУ-ын Санктпетербург хотын ХИС-ын найруулагчийн ангийг төгсөж 1992 онд МУУГЗ цолоор шагнагджээ. Ямар уран бүтээл хийсэн, ямар дүр төрхтэй, гэр бүл үр хүүхэд нь хэн, хаана төрж өссөн гээд л ахуй амьдрал, хувь хүнийхээ хувьд олны танил болсон МУУГЗ найруулагч Л.Эрдэнэбулганы ярианаас сэтгэлд үлдсэн цөөн хэдхэнийг танд хүргэж байна.

“Авгын цагаан уул” дууг анх тайзан дээр дуулсан.

“Авгын цагаан уул” дууг анх хүүхэд байхдаа дуулж үзэж билээ. Ангийнхан тайз руу түлхээд гаргачихсан. Тэгээд хэзээ яаж үг аяыг нь сурсан юм бүү мэд, яаж дуулсан юм. Дуулчихаж билээ. Ардын дуу бол үе үеэрээ дамжин дуулсаар байгаад засах аргагүй тийм мундаг бүтээл болсон байдаг. Бүгдийг нь тэр хайр сэтгэл мэтгэлтэй нь багтаагаад хийчихсэн байдаг. Сонсоод л сэтгэлд хоногшчихсон байдаг.

“Далай лам хамт зургаа авахуулахыг хүссэн”

Далай ламтай анх ирэхэд нь, хамгийн сүүлд ирэхэд нь хоёр удаа уулзсан. Дундуур нь уулзаж чадаагүй, болоо ч үгүй. Залуу байхад чинь “Далай ламаас адис авах тухай“ ч мэддэггүй байлаа. Анх 1979 онд Далай ламыг ирэхэд үзүүлэх концертыг би найруулж байсан юм. Нэг өдөр Чойжилын Чимэд гуай утасдаад, чи л Далай ламтай уулзуулж чадах хүн юм байна, өөрөө ч аль эрт адис авчихсан биздээ гэдэг юм. Гурван давхар харуул хамгаалалттай. Утсаар яриулаад оруулах биш, өөрөө гарч очоод л. Концертын сценарийг бичсэн хүн, орохгүй бол болохгүй гэж байж орууллаа. Чимэд гуай мөргөөд л, хэдэн жил ч хадгалсан юм, нэг хуучин хадаг гаргаж ирээд л адис авчихлаа. Тэгж, надад хадаг байх биш, зүгээр л адис авсан. Сүүлд 2003 онд ирэхэд нь Их тэнгэрт дарга нарын авгай хүүхэд уулзаж байна. Би гоё гоё машинууд дотор нөгөө муу цагаан аксенттайгаа яваад орчихлоо. Маш их дараалалтай, хүмүүсийг хоёр хоёроор нь оруулж байна. Хажуугаар нь алхсан чинь ер хорихгүй, тэгээд алхсаар байгаад 7-8 хүний ард Намбар гуай байна. Нэг үнсүүлчихээд, дахиад цаашилсан чинь Одхүү /УИХ гишүүн, тэр үед ТӨХ-нд байсан/ хамт оръё гээд. Чойжамц хамба лам Далай багш хоёр хамт. Чингис гэдэг үг сонсогдоод, Далай багш адис өгчихөөд, эргэж ороод зангиа энээ тэрээ баахан юм гаргаж өгөөд зургаа хамт авахуулъя гэж хүссэн. Чойжамц хамбаас асуусан чинь “Чингис” кино хийж байгаа хүн гэж хэлсэн байгаа юм. Тэгээд л зургаа хамт авахуулсан.

“Бөөг алчихсан бол би өөрөө үхэх байсан байх”

Юм их учиртай. “Үхэж үл болно, Чингис хаан” киноныхоо бөөгийн зураг авалтыг хийхэд их сонин. Бүтэн гурван шөнө, шөнийн 12 цаг хүртэл яваад, тээр шөнө яг зураг авах болоход бороо ордог ч юм уу, салхи шуураад л. Хэдэн жүжигчид бороо шорооноос хоргодоод, за больё гээд л, шөнийн гурван цагт буцахаар юу ч болоогүй юм шиг тогтуун сайхан шөнө болчихно. Жүжигчид маань ч больё гэхээр би найруулагч томроод, ажлаа мэдье гээд л. Тэгээд больчихоор бөө үхэх ёстой байтал үхэхгүй, зохиол эвдрээд явчихаж байгаа юм. Сүүлдээ би өөрөө айгаад, бөөг алчихсан бол би өөрөө үхэх байсан байх. Хүн үнэмшихгүй. Хамт яваа олон жүжигчид л мэднэ дээ.

“Б.Лхагвасүрэн надад өртэй”

“Ламбугайн нулимс” дуурьт Бавуугийн Лхагвасүрэнгийн хийсэн тэр шүлэг энээ тэрээ нь Д.Нацагдорж л яг ингэж хэлэх байсан байх гэж санагддаг. Х.Билэгжаргалыг өрөөнд нь цоожилчихоод хөгжмийг нь бичүүлээд л. Лхагвасүрэн гадна нь оччихсон:

-Би архи дарсгүй явна. Зохиолоо л гүйцээж өгөх гэж байгаа юм гээд зогсож байна. Дуурийн маань төгсгөл тэнд явж байгаа байхгүй юу. Энэ зохиолч яруу найрагчид, юмаа гүйцэд хийнэ гэж хэзээ ч байдаггүй улс. Өөрсдөдөө тохирсон ном журамтай амьтад. Энэ үгийг би биш, Ч.Лодойдамба гуай надад анх хэлсэн юмаа.

“Ламбугайн нулимс” дуурийг тавихад анх тавихад Лхагвасүрэнг хэн ч хүлээн зөвшөөрөхгүй, би боож үхэх шахаад. Тэгээд хасагдаад байтал театрын намын дарга маань:

-Хийх хүн нь ингээд зүтгээд байхад та нар яах гэж хориглоод байгаа юм бэ дээ гэж байлаа. Одоо би Лхагвасүрэнг Соёл урлагийн газрын дарга болсон болохоор “Ламбагуайн нулимс”-ыг шинэчилж тавих мөнгө өг гэж хэлэх гээд байгаа юм. Тэнгэрт байгаа Билгээд ч буян болно.Энэ утгаараа, Лхагвасүрэн надад өртэй.

“Урианхай хөөрхий, надаас нэг сарын дүү байгаа юм”

Зохиолч,яруу найрагч Дамдинсүрэнгийн Урианхай, Л.Эрдэнэбулган найруулагч хоёр арван жилийн нэг ангийн хоёр. Тэд бие биенийхээ тухай:

-Би чинь гурван Бугаттай хүн. Их, Бага Бугат нутаг, 10 жилийн ангийн минь буурал Бугат Урианхай юм шүү дээ. Энэ хөөрхий, надаас нэг сарын дүү байгаа юм.

Харин Д.Урианхай “Үхэж үл болно,Чингис хаан” киноных нь талаар “Шүүмжлэх ч юм байна, үгүй ч юм байна. Чи минь хөөрхий, их зовжээ” гэж хэлсэн гэдэг.

“Анхны Нансалмаа маань жүжигчин Цэвэлсүрэн”

Анх театрт 1960 оны 03 сарын 15-нд Лувсаншарав гуай ажилд авсан. Тэр үед их сайхан. Бүх ажлыг анхнаас нь хийлгэж дадлагажуулж сургаж авдаг байж. Тэгээд 45 хоног манаач хийж байлаа. Ардын элчийн Ариунаа гээд л алдаршсан сайхан жүжигчин Цэвэлсүрэнтэй анх “Учиртай гурван толгой”-гийн Юндэнд тоглосон. Түүнээс хойш анхны Юндэн маань 13 удаа гэрлэжээ.

“Энэ хүн чинь манай Булганы хүн байгаа юм шүү дээ.”

Энэ хүн чинь манай Булганых юм шүү дээ. Тэгээд Булганых гэхээр л сэтгэл хөөрүү хүн чинь, та нартай танилцуулъя гээд л дагуулаад ирж байгаа юм. Тусалмаар санагдаад.

“С.Баяр: Таныг юу гэж хэлэх вэ, орчин үед эх орондоо хайртай хүн л гэх байх.”

Би нэг муу найруулагч ухаантай хүн. Одоо найруулагчийн хугацаа ч, насны хугацаа ч өнгөрч байх шиг байна даа. Кино хийх хугацаа дөхсөн чинь унтахгүй, нойргүйдээд байна. Засгийн газрынханд “Үхэж үл болно,Чингис хаан” киногоо үзүүлсэн. Уул нь Ерөнхий сайд С.Баяр “Таныг юу гэж хэлэх вэ, орчин үед эх орондоо хайртай хүн л гэх байх. Хувь хүн миллиард төгрөг олоод кино хийчихээд байхад Засгийн газар ичмээр юм. Ичихгүйн тулд дараагийн ээлжинд тусалж дэмжих хэрэгтэй” гэсэн. Баяр сайд ажлаа өгчихлөө. Сонсож байсан нөхөд ажлаа хийж л байгаа байх.

Н.Энхбаяр ерөнхийлөгч киног үзчихээд та нэг цагийн болгоод сайхан шахчих. Гадаад явдлын яамаар дамжин гадагш гаргая гэсэн. Тэгээд л алга даа.

“Урлагийн байгууллагын удирдлага авъяастай байх хэрэгтэй юм.”

Манайд сайхан театр байхгүй. Авъяастай жүжигчид зураасны гадна талд яваад байгаа нь харамсалтай. Тэд авъяастай болохоороо ааш хэцүүтэй. Тийм учраас жүжигчдийн эвийг олдог, зөв удирддаг урлагийн байгууллагын удирдлага авъяастай байх хэрэгтэй юм. Бас, энэ улстөрийн намууд залуучуудаар захиалга өгч бүтээл биш юм хийлгээд, бидний үеийнхээр бол нөгөө “Улаан туг” барьж гүйлгээд байгаа юм шүү дээ.

“Нутгийн тэнгэр харсан уу, энэ Оюун таарч амийг минь аварсан шүү.”

Нэг удаа би ажил дээрээ ухаан алдаад уначихсан байсан. Эмч хүн болохоороо тэр үү, нутаг усны хүний сэтгэл, нутгийн тэнгэр харсан уу, яруу найрагч Санжаажавын Оюун таарч амийг минь аварсан юм. Энэ Оюун чинь их том оо, ангийнх нь хүүхэд болохоор шууд л эрүүл мэндийн сайд П.Нямдаваа руу яриад л, эмнэлгийн тусламж үзүүлж би аврагдсан шүү.

“Эцэг эхээс заяасан нэр минь Толяхүү”

Анх төрөхөд эцэг эхээс өгсөн нэр минь Толяхүү. Хожим Польш руу Дэлхийн Залуучууд Оюутны наадамд явах болоход гадаад нэртэй, нэрээ соль гээд. Тэгээд бодож бодож Эрдэнэбулган гэдэг нэр өөртөө өгсөн. Одоо л их элбэг болчихсон болохоос тэр үед энэ чинь их ховор нэр байсан.

“Баатар ван”-гийнхаа зүүн өвдөгнөөс л адис авчихаар болдог юм даа.

Би лам, бурхан, шашин энэ тэр гээд нэг их шүтээд байдаггүй л дээ. Булгандаа ирээд “Баатар ван”-гийнхаа зүүн өвдөгнөөс л адис авчихаар тэгээд л болдог юм даа. Бугатдаа ирээд нэг мөргөчихөөд явчихаар сэтгэл сайхан болчихдог юм. Хүн гэдэг өөрийгөө төрсөн өссөн нутгийнхаа уул усанд даатгаж явах хэрэгтэй.

С.Удвал гуай “Их хувь заяа” гэж нэр өгсөн нь надад өгсөн нэр шиг санагддаг.

Хатанбаатар ванд тоглосноос хойш нэр төртэй болсон төдийгүй цагаан сараар гар өргөж машин барих дуртай болсон. Баатар ван манай машинд суучихлаа, мөнгө авахгүй гэдэг. Мөнгө өгөхгүй дээ биш, билэгшээж байгаа нь. Бэрхшээлтэй хүнд үед Хатанбаатар гэж дуудуулах их сайхан байдаг. С.Удвал гуай “Их хувь заяа”-г надад өгсөн нэр шиг санагддаг. Өнчин өрөөсөн ч гэсэн гадаадын хоёр дээд сургуульд сурч төгссөн.

Нутагтаа эрхлэх л гэж ирдэг хүн дээ би.

Хүний хувь тавилан гэдэг сонин. 27 нас хүртлээ хөдөө байснаа урлагийн мөр хөөсөн. Соёлын зүтгэлтэн болсон нь эргээд бодоход сайхан. Би чинь 1940 оны битүүний өдөр Бухын голд төрсөн. Битүүнд унасан учраас сүүлийн 20-иод жил цагаан сарыг нутагтаа ирж хийдэг. Нутгийн зон олон эрхлүүлдэг учраас эрхлэх л гэж ирдэг хүн дээ би.

Хэзээ л миний зүрх зогсоно.Тэр цагт л би болино.

Сэлэм бариад дайсан ирвэл цавчаад байдаг хүнийг эх оронч гэж хэлдэггүй. Хэзээ л миний зүрх зогсоно.Тэр цагт л би болино. Тэр хүртэл сайн муу яриад хамаагүй. Би өөртөө эзэн. Өнгөтэй харагдаж байвал би өөрөө өөртөө л хийж байгаа юм. Бас би зүгээр суухгүй юмсан гэж боддог. Зав гарвал хорвоогийн хамаг муу муухайг бодоод байна шүү дээ.

Үхэж болохгүй л юм байна. Киногоо дуустал.

Киноны 2-р анги хийхэд Засгийн газар ямар хэмжээнд оролцох вэ гэсэн Америкийн талын асуултанд монгол их хүнд байгаа, дэлхий нийтээр тусалж байгаа тул мөнгө бүтэх нь их хэцүү байгаа байх, ерөнхий сайдтай уулзах боломж хайж байна гэлээ. Тэд ч хариундаа мөнгө битгий гуй, харин гааль, татварын чөлөөлөлт эдлэх боломж бий юу гэсэн.

Өнөө өглөө 3 сайд дээр ороод ирлээ. Бүгд их хярчихсан, айчихсан байна. Бүгдийг нь ард гарна. Юу ч дуугарч чадахгүй байна. Үдээс хойш хоёр 2 сайд дээр орно. Үхэж л болохгүй юм байна. Киногоо дуустал.

Бага Бугатаа орхиж чадахгүй.

Манай сумынхан маань урлагийн наадам хийх гэж байна. “Их Бугатын уянга” гэж нэр өгчээ. Исүсийг бол дэвсэж чадна. Бага Бугатаа орхиж чадахгүй. Нэг нь догшин, нөгөө нь лусын амьтан ихтэй. Сонин хоёр уулыг салгаж нэрлэх дэмий юм. Тоглолтын гоё нэр бодоодохооч.

Д.Ганаа

Advertisements
Categories: Нийтлэл | Шошго: | Сэтгэгдэл бичих

Нийтлэлийн удирдлага

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Blog at WordPress.com.

%d bloggers like this: