Monthly Archives: 10 сар 2012

Р.Таагүүр

Р.Таагүүрийн шүлгээс уншаарай.

Амралтын өдрийн үдийн цай амттай байх болтугай.

Ганцхан удаа

Ээ, эр нөхөр минь
Энүүхэн хүслийг минь хүлээж ав
Энэрч ганцхан удаа хүлээж ав
Эгэж битгий яв Үргэлжлүүлэн унших

Categories: үдийн цай | Шошго: | Сэтгэгдэл бичих

Номын баяраар

      “Эрдэнэт” үйлдвэрийн 30 жилийн ойгоор “Аранжин эрдэнэ” яруу үгсийн чуулган  3 боть ном гарсан бөгөөд номын нээлтийг МЗЭ дээр хийсэн юм.  Энэ номыг манай компани  хэвлэн гаргасан бөгөөд хотод ирээд мэргэжлээ “сольсон”  надад хэвлэлийн редактороор ажилласан анхны ном болсноороо үнэ цэнэтэй билээ. Номын зөвлөл: МУСГЗ яруу найрагч Д.Дашдондов,  “Эрдэнэт” үйлдвэрийн маркетинг мэдээллийн албаны дарга Д.Галбаатар, ойн арга хэмжээнд зориулсан улсын уралдаанд шалгарч шагналаа авахаар ирсэн яруу найрагч Ж.Баатархүү, сэтгүүлч О.Эрдэнэжаргал нарын хамт

Categories: Зургууд | Шошго: | Сэтгэгдэл бичих

Х.Эрдэнэт-Од

Энэ шавилхан бүсгүйгээс ямар их эрч хүч, дайчин чадвар, тэсвэр тэвчээр  мэдрэгдгийг түүний жүдогийн 40 жилийн ойн номоо хийж байх үед нь мэдэрсэн билээ.

Categories: Зургууд | Шошго: | Сэтгэгдэл бичих

Ц.Буянзаяа

 

     Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт зохиолч Ц.Буянзаяагийн “Гүн санааны дүрс” номын шүлгээс “Үдийн цай”-гаараа дээжлэн хүргэж байна.

Үргэлжлүүлэн унших

Categories: үдийн цай | Шошго: | Сэтгэгдэл бичих

Санамсаргүй зураг

Энэ маш санамсаргүй авахуулсан хирнээ гоё зураг  санагддаг юм.

2009 оны 06 сард  болсон МЗЭ-ийн хурлын завсарлагаанаар

танихгүй залуу энэ зургийг авчирч өгсөн юм.

Categories: Зургууд | Шошго: | Сэтгэгдэл бичих

ЕРӨӨСӨӨ ТҮҮНИЙ АМЬДРАЛ “ЗӨӨЛӨН СЭТГЭЛ”

      Багын анд, яруу найрагч Д.Баттогтохынхоо шүлгүүдийг 2008 онд эмхэтгэн  “Баттогтохын шүлгүүд-2” нэртэйгээр хэвлүүлэн гаргахдаа бичсэн өмнөтгөлийг, шүлгүүдийнх нь хамт оруулж байна. 

Дорждамбын Баттогтох.

Энэ яруу найрагч Монголын уран зохиолд 1980-аад оны сүүлч, 90-ээд оны эхэн үед орж ирснийг уншигч та санаж байгаа байх аа. Тэнгэрээс ирээд л тэнгэртээ буцсан тэнгэрийн хүү.
Арав гаруйхан  наснаасаа хамт шүлэг уншиж, өөрсдийгөө их л том яруу найрагчид шиг санаж явсан хар бага нас Үргэлжлүүлэн унших

Categories: Нийтлэл | Шошго: | 8 Сэтгэгдлүүд

Create a free website or blog at WordPress.com.