Хуан Жи Ү

    БИ БОЛ ЧИ ЮМ

Солонгосын яруу найрагч Хуан Жи Ү 1953 онд төрсөн. Сөүлийн их сургуулийн урлаг гоозүйн салбарыг төгссөн. Яруу найрагч төдийгүй уран барималч, судлаач, жүжгийн зохиолч, эрдэмтэн хүн. Фото зураг авах хоббитой ажээ.
“Би бол чи юм” хэмээх ном нь 2007 онд монгол хэл дээр Ч.Цэрэнхорлоогийн орчуулгаар хэвлэгдсэн юм.

ӨВЛИЙН МОД  ХАВРЫН МОД БОЛТОЛ
Модод өөрөө л
Мод болдог
Өөрийнхөө бүх л биеэр өөрийгөө бүтээж
Мод болдог
Өвлийн тасхийм хүйтэн хөрсөн дээр нүцгэн биеэрээ зогсож
Үндсээрээ хадагдан тэргүүнээрээ тэнгэр мөрлөж
Хамгаалалгүй нүцгэн чигээрээ
Хоёр гараа өргөөд шийтгүүлсэн дүртэй зогсоно
Биш л дээ, уул нь тийм биш л дээ гээд л
Байдаг зүрх сэтгэлээрээ шаналж
Биен дотроо оволзон дүрэлзэж
Тэвчсээр, татгалзсаар хөрсөн дороос
Хүйтний эрч уярах цагаар
Хүч түрэн зад түлхэн өндийнө…
Бүх биеэ задартал
Бүүр зад үсрэн тйичлэн тэлчилсээр
Бүлээн дулаан хэлээрээ соёо нахиагаа түлхсээр
Намуухан, аажуухан атлаа нэг л мэдэхэд
Ногоог навчис дэлбээлээд
Манхайн хөхрөх хаврын тэнгэрийг мөргөлөн
Модод бүх л биеэрээ мод болно
Ай даа тэгээд
Алаглан цэцэглэх модод өөрөө
Аяндаа урган дэлгэрдэг мод болно.

503
Үүр цайлгаж чадвал өглөөг үздэг юм
Үнэнч хань тэмээ минь
Элс шигсэн зовхио өргөж
Ээлт наран мандах тэнгэрийн хаяаг хараарай
Аясын салхинд туугдан нэгэн шинэ өглөө ирж байна
Алив босоорой, бушуухан хөдөлцгөөе
Ходоод гэдсэнд минь цөлийн дуу хангинаж байна
Одоо надад хутга ч алга, бурханы ном ч алга
Судар ном чиг замыг минь зааж өгөх биш дээ
Суусан биш явсан нэгний ард л зам гардаг шүү дээ
Ганц алхааг ч гээлгүйгээр хурдлан яаравч
Гарцаагүй чи бид хоёр нөгөө ертөнцийг чиглэж байна
Би бол  чи болохоор
Бид нэг л юм болохоор
Биднийг хувь заяаны төөрөг л энэ хүртэл явуулж дээ.

ЭНЭ ХААЛГААР
Энэ хаалгаар ороход өргөн
Энэ хаалгаар гарахад нарийн
Энэ хаалганд бурханы шид нуугджээ
Нэг өвс бусад өвсөө
Нийтэд нь харуулж байдаг
Ойрхон эргэлдэх алхаагаар
Олон бээрийн газар явчихсан байдаг
Зоог болгон дээр миний хоолны
Зарим хэсгийг тагтаанд шидэж өгөөд
Мөрдөнд хоригдон удаан суусаар
Миний бие тун ихээр тунгалагшиж байна даа
Шувууд минь цээжинд мөлхөн орж ирээд
Далавчаа дэвэх нь чимээ эхтэй юм даа
Шалавхан доошоо буумаар байна аа
Шид мэт хөрст дэлхийдээ л би…

Advertisements
Categories: үдийн цай | Шошго: | Сэтгэгдэл бичих

Нийтлэлийн удирдлага

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Blog at WordPress.com.

%d bloggers like this: