Д.Равжаа

nuur

ҮЛЭМЖИЙН ЧАНАР

Үлэмжийн чанар төгөлдөр
Өнгө тунамал толь шиг
Үзэсгэлэнт царайг чинь
Үзвэл лагшин төгс маань
Үнэхээр сэтгэлийг   булаанам зээ

Хөшүүн сэтгэлийг уяруулагч
Хөхөө шувууны эгшиг шиг
Хөөрхөн эелдэг үг чинь
Хүүрнэн суухад урамтай
Хөөрхөн аальт мину зээ

Учирмагц сэнгэнэсэн
Уран гол шиг бие чинь
Угаас хамт бүтсэн
Улаан зандан үнэр шиг
Улмаар сэтгэлийг хөдөлгөнө зээ

Бадамын дундаас дэвэрсэн
Балын амт адил
Баясгалант ааль чинь
Бахдаж ханашгүй
Баярыг улам арвитгана зээ

Хүний энэ насанд
Хүссэн хэргээ бүтээгээд
Хүсэлт тэнгэрийн эдлэл мэт
Хөлгүй жаргалангийн далайд
Хөвж хамтдаа жаргая

ИЧИГ  ИЧИГ

Аяа бас,  буяныг хураасангүй насжсан хөгшид ичиг
Аяа бас,  сэтгэлээ зассангүй гангалагч залуус ичиг
Аяа бас, номыг сэтгэлтэйгээ     нийлүүлсэнгүй мэргэд ичиг
Аяа бас,  албатаа алаглагч ноёд ичиг
Аяа бас,  аавыгаа өргөхгүй эрийг өргөгч охид ичиг
Аяа бас,  төрийг  цуугиулагч түшмэд ичиг
Аяа бас, номыг үл суран элдвийг  сурагч банди нар ичиг
Аяа бас, бясалгалыг пад хэмээн бахирагч Егөзари нар ичиг
Аяа бас,  өдөр хийдэд суугаад шөнө айл хэсэгч хуврагууд ичиг
Аяа бас,  ил сүжиглээд далдуур идэгч шавь нар ичиг
Аяа бас,  тустай сэтгэлийг бодохгүй өртөг бодогч эмч нар ичиг
Аяа бас,  өөрийн гэмийг үзэхгүй бусдын гэмийг гаргагч хэрсүүчид ичиг
Аяа бас,  нүд нь царай харавч сэтгэл нь бөгсөнд эргэгч охид ичиг
Аяа бас,  өдөр нь бусдыг сургаад шөнө өөрөө цалгайрагч номч нар ичиг
Аяа бас,  өөрөө айл хэсч ирээд эхнэрээ шалгаагч эрчүүд ичиг
Аяа бас,  эрчүүдийн үгэнд орохгүй бусадтай  ханилагч  эхнэрүүд ичиг
Аяа бас,  энэ гэмүүд надад  буй  бол  олны дундаас би ганцаар ичиг
Аяа бас,  хэрэв  бусад их багад буй бол хэнч болов тэр ичиг
Аргаа бүү барагтүн.
Ай хөөрхийнүүд минь ээ!

ОРЧЛОНГИЙН ЖАМ

Энэ толийг эргүүлбэл
Төнөр хар гууль
Энэ ертөнцийг эргүүлбэл
Төнөр хар ертөнц
Ганган биеэр хайлагч
Гуа сайхан ертөнц
Гаслан биеэр хагацагч
Гунигт муухай ертөнц
Хүүрнэн суухыг үзвэл
Хөгтэй сайхан ертөнц
Хөдөө хэвтэхийг нь үзвэл
Хөсрий хөх ертөнц
Баян баахныг зүйрлэвч
Бар үнэг хоёр адил
Баларч манарахыг үзэвч
Багшаа дуудаад ч нэмэргүй
Би эрхшээн номчирхсонгүй
Бардамнаж эрэлхэж хэлсэнгүй
Энэ ертөнцийн санааг олсондоо
Эрхэм зүрхний үнэнийг хэллээ.

Advertisements
Categories: үдийн цай | Шошго: | Сэтгэгдэл бичих

Нийтлэлийн удирдлага

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

%d bloggers like this: