Monthly Archives: 7 сар 2013

Ээждээ

cropped-lady1.jpg                 Санах гэдэг бэрх юм аа.  Хар нялхаараа үлдэж хоцорчихоод өдөр бүр ижийгээ санадаг байсан. Он цагийн эрхэнд ирэхгүй гэдгийг мэдсээр боловч ороод л ирэх юм шиг хүзүү хоолойндоо гуниг тээгээд хөөрхий ижийгээ санадаг байсан. Амьдрал үзээд, алдаж оноод баярлах гуних бүхэндээ ижийгээ санадаг байсан. Асуух ч хүнгүй нөхөрт гарчихаад, аравгар улаан охиноо төрүүлчихээд, амьтны хэл амыг дарж чадахгүй нялх байхдаа аврал болсон ижийтэйгээ сэтгэлдээ л ярьдаг байсан. Ижийгээ нэг ч хором нэхэл хатуу энэ амьдралд мартаж байгаагүй ээ. Баярлахдаа санаана, гомдохдоо санана, жаргахдаа санана, зовохдоо санана,  Алдахдаа санана,  аашлахдаа санана. Өдий хүртлийг туулахдаа  өөрийн бүхнээ таных гэж боддог доо. Санана таныгаа санана, санаан цаанаа л санана. Тэнгэрт мөргөж санана, бодолд умбаж санана. Аавтай ээжтэй, ахтай эгчтэй ханьтай ижилтэй хүний л амьдралыг туулахдаа эгшин бүрт нь санана. Таныгаа санана, алаг зүрх цохилохоо больж амьсгал татах тэр эгшинд ч таныгаа л санана ээжээ.

1.
Их л удлаа даа ижийгээ санасаар
Эргэж ирэхгүйтэй эгнэгт эвлэрдэг ч
Одоогийн миний насан дээр
Орчлонгоос явсан байх юм
Ойр холын сураггүй
Орхиод явсан байх юм
Гучин жил таныгаа саналаа
Гуниг зовлонг марттал саналаа
Гунигтай  жаргалтай залуу насаа хамт үдлээ.
Ач зээгээ тэврээд аз жаргалтай байлаа ч
Амьдрал хэмээх далайд алдаж онож явлаа ч
Ижий минь та
Гэрэлт зүрхний угаас хэзээ ч алга болоогүй
Гэгээн залуугийн зүс тань ердөө ч мартагдаагүй
Үр хүүхдээ хайрлахдаа үргэлж таныгаа санасаар
Үйл алхаа гишгээндээ үг хөдөлгөөнөө хянасаар

2.
Одоо би тавь хүрэх нь
Орхиод явсан тэр л насанд чинь
Олуулаа болоод ирчихээд байна
Ах минь дал хүрлээ
Дал давсан ахын минь давхраатай нүд
Ижийгээ санаад нулимстай
Эгч минь жар хүрлээ
Жаргалтай эгчийн минь зүсэнд
Жаахан ээж минь буугаад ирчихжээ
Хүний хүүхдээс дутахгүй амьдарч явааг хараад
Хайлган цайлган үрсээ хайрлаж л суугаад итгэнэм
Харж байгаа та биднийгээ
Хайрлаж л сууна таныгаа
Дэргэдээс харж байгаа шүү гэдэг
Дэндүү гэнэн бодол минь хэвээрээ л байна.
Тэрэндээ л хүн шиг амьдардаг  даа
Дэргэд та минь байгаа.

2013.07.12

Categories: Шүлгүүд | Шошго: | Сэтгэгдэл бичих

Ш.Суумэргэнээс

Шагдар Суумэргэн-ээс:
               Ганчимэг Данзан эгчид

Булганчууд бултаараа анхдагч юм гэнэлээ.
Будлиан үгүй будаатай юм гэнэ лээ
Айраг нь дэлхийд брэнд юм гэнэ лээ
Адуу нь дандаа айрагддаг юм гэнэ лээ. Үргэлжлүүлэн унших

Categories: Он цагт би оршном | Шошго: | Сэтгэгдэл бичих

100 яруу найрагч, 100 хайрын шүлэг уншив

100 яруу найрагч, 100 хайрын шүлэг уншив

Амралтын сайхан өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болсон энэхүү сайхан арга хэмжээг тийм ч олон хүн ирж сонссонгүй.IMG_0445

Тэгэхдээ зарим ТВ шууд нэвтрүүлсэн болохоор олон хүмүүс үзсэн байхаа.IMG_0220

Ямар ч байсан тэнд байж энэхүү арга хэмжээг сурвалжлах нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Монголын утга зохиолын үе үеийнхэн цуглан зөвхөн хайрын шүлэг хэллээ.Хөдөө орон нутгаас зарим нь бүр гадаад улсаас ирж уншиж байгаагаа мэдэгдэж байсан.Тэгэхдээ зарим яруу найрагч өөрийн шүлгээ “Ерөнхий” хайрын шүлэг хэмээн томруулж байсан бол зарим нь “Явцуу” хайрын шүлэг хэмээн ихээ жижигрүүлэн сонсогчдыг хөгжөөж байлаа. Зарим яруу найрагчид шүлэг уншиж, зарим нь агуу томчуудын жишээ татаж, зарим томчуудын шүлгийг жүжигчид ирж уншиж байсан бол З.Дорж найрагч бүүр уртын дуу хадаан зогсов. Эмэгтэй яруу найрагчдын зарим нь өөрөө бий биеэрээ яруу найраг, дуу хөгжим лугаа харагдаж байсныг нуух юун.

Ямар ч байсан Монголд анх удаа нэг дор 100 хайрын яруу найраг уянгаллаа.

Үргэлжлүүлэн унших

Categories: Он цагт би оршном | Шошго: | 1 Сэтгэгдэл

Blog at WordPress.com.