ХАРАНХУЙ БА ЧИМЭЭГҮЙ

ӨМНӨТГӨЛ

Намайг энэ номыг уншихад хүргэсэн гол зүйл бол зохиогчийн өөртөө өгсөн “Харанхуй ба чимээгүй” гэдэг нэр. 10363253_4345373690581_2105345352_nАнх уулзаад өөрийгөө “Харанхуй ба чимээгүй” гэж танилцуулахад нь гайхаад, яагаад ийм нэр өгсөн юм бол гэдэг бодол өөрийн эрхгүй сэтгэлд үлдсэн. Дараа нь нүүрномноос бичсэн шүлгүүдийг нь уншихад нэг сонин мэдрэмж төрөөд, бусдаас арай өөр. Бас миний мэдэхгүй цоо шинэ ертөнц. Харанхуй, чимээгүй, дотогшоо байж, тэнд өөрийгөө таньж шүлгээ бичиж байгаа нь далд ухамсар, энерги энэ тэр гэж ярьж байгаа өнөө үед нэг л танил дасал бус. Гэрэл гэгээнд биш харанхуй чимээгүйд гэхээр нэг л тийм айдас, аймаар байх болов уу гэхээс илүү энэ залуугийн өөрийнх нь сэтгэлийн өнгө төрх харагдаж байгаа санагдлаа. Тэгээд л шүлгүүдийг нь уншиж явтал номоо хэвлэх талаар яриа хөөрөө гарч, сэтгэл нийлэв. Баяр баясгалан гэхээсээ илүү дотоодоосоо хандсан тийм нэг сэтгэл. Уншсаныхаа дараа би түүний шүлгүүдийг “Дотогшоо шүлгүүд” гэж хэлнэ. Тэс ондоо, сонин содон, тэгсэн мөртлөө үнэн, алхам бүртээ нээрээ шүү гэсэн итгэл үнэмшлийг бий болгоод байхаар номыг нь уншигчдад хүргэх, залуу хүн өөрийгөө таних цаг нь болжээ гэдэг итгэл төрөөд байна. Яруу найраг, уран зохиол руу орж ирж байгаа залуусын зөөлөн, хөнгөхөн шүлгийн мөрийг дагаад л уншчихдаг байтал Харанхуй ба чимээгүйн шүлгүүдийг уншина гэдэг, мэдэрнэ гэдэг үнэхээр хэцүү, хүнд байв. Магадгүй түүний шүлгүүдийг харанхуй болоод чимээгүйд унших хэрэгтэй юм шиг.
Энэ номонд орж буй түүний шүлгүүдээс цөөхнийг эшилбэл,
“Хөхөрсөн хөх хагд, таана, мангир дээрээ
Хөлбөрч унаад босмооргүй санагдана
Хөх уулсынхаа хормойг дэрлээд
Хөх тэнгэрээ нөмрөөд унтмаар
Хөдөө минь хөдөө минь.
Шаргал намрын шар наранд уурших
Шар өвс, шар навчсын хөх униар, сүнстэй
Шаналал хийгээд уйтгар, ганцаардлаа
Шад шүлэг болгоод тэнгэрт өрмөөр
Сайхан нутаг минь
Ай нутаг минь
Айдас үгүйгээр би элгэн дээр чинь хүслээрээ унаад
Ахиж босмооргүй санагдах чинь…”

Эх нутгаа санахыг ингэж бичихийг би ер уншаагүй санагдана. Хөдөөг мэдэхгүй хүнд ямар байхыг мэдэхгүй. Харин надад бол хөдөөг зүгээр л зураад өгч байх шиг. Монгол хүний нутгаа гэх сэтгэл л харагдаад байна.
“Нарны цаадах цаг хугацаанд
Намар байсан
Навчсаар модод уйлаад
Чиний гунигийг аргадаад үлдсэн
Нарны цаадах цаг хугацаанд
Намар байгаа
Навчсаар модод уйлаад
Намайг аргадах гээд хүлээж байгаа” гэсэн энэ шүлгийн энэ мэдрэмж сэтгэл татаад байна. Намайг чамайг аргадаж байгаа навчсаар уйлах моддын гунигийг хэрхэн ойлговол зохилтой вэ?
“…Хааяа тэгээд чиний тухай бодмооргүй байдагч
Санана гэдэг санаан зоргоор биш юм.
Санах тусам л өлсөх мэт мэдрэмж гол харлуулна…
Магадгүй би чамаар өлсдөг байх…”

986830_4345373730582_214229157_n Хүн хүнээрээ өлсөх, хайраар өлсөх гэдэг гол харлуулахаас ч долоон дор гэдгийг хайрлаж дурласан хүн бүр мэднэ дээ.
Амьдралын утга учир, алдаа оноо, гэрэлтэй харанхуй мэдрэмжийг тэр болгон дахиж мэдэрнэ гэдэг бас л тэр бүр хүнд олдохгүй завшаан бус уу. Шүлэг бүрийн ард шинэ мэдрэмж. Хэтэрхий их эрх чөлөөтэй түүний дураараа сэтгэлийг хааж дарж чаддаг ахуй харанхуй болоод чимээгүйд байдаг ч байж мэдэх. Ямартай ч өөрийнхөө дотоод мэдрэмж сэтгэлээр өөрийгөө илэрхийлсэн нэгэн залуу уран бүтээлчийн ном та бүхний гар дээр очиж байгаад баяртай байна. Харанхуй болоод чимээгүйг биш тэндээс төрсөн мэдрэмжийг та Гүндсамбуугийн Ганчөдөрийн “Харанхуй ба чимээгүй” номын шүлгүүдээс авч харанхуйн гэрэл гэгээг мэдрээрэй.

 

МЗЭ-ийн шагналт яруу найрагч
Данзангийн Ганчимэг
2014.05.04

Advertisements
Categories: Нийтлэл | Шошго: | Сэтгэгдэл бичих

Нийтлэлийн удирдлага

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

%d bloggers like this: