Monthly Archives: 8 сар 2014

Төгсөлтийн 30 жилээр

Булган аймгийн П.Е.Щетинкиний нэрэмжит бүрэн дунд сургуулийг төгсөөд 30 жил болжээ.

Ангийн анд нөхөд маань өөр өөрийнхөө замаар салан одсон ч хүний амьдралын сайхан үе рүүгээ эргэж нэг очлоо.

Цаг хугацаа улиран одовч цайлган хайлган хүүхэд насаараа эргээд нэг гоёлоо доо. 2014.08.01-2014.08.04

10599305_733091850091003_3329155332949688455_n10599305_733091853424336_4121758320803862305_n

Advertisements
Categories: Зургууд | Шошго: | Сэтгэгдэл бичих

Анна Ахматовагийн шүлэг

Нүүрномын анд Энхтуяа Чойндон Аннагийн энэ гоё шүлгийг

оруулсныг үдийн цайгаар уншуулмаар санагдаад. 10590559_418679221604813_5047543024305651497_n

НЭГЭН АЯГАНААС УС УУХ ХУВЬГҮЙ ЮМ

Нэгэн аяганаас уух хувьгүй юм
Амтат дарс, усыг ч уух хувьгүй юм.
Үүрийн саарал туяанд амрагийн бал амтлахгүй
Үдшийн намуунд хоёул цонхоор зэрэгцэн ширтэхгүй
Нараар чи амьсгалж, сарнаар би саатах гэлээ ч
Нэгэн их хайран дотроо нууцхан жаргалтай бид.
Үнэнч энхрий нөхөр минь үргэлж надтай
Үзэсгэлэнт хүүхэн хонгор чинь одоо чамтай
Саарал нүдэнд гэвч айдас хургах нь тодорхой
Сэхэшгүй энэ эмгэгийн санаат ганц буруутан чи.
Ахархан учирлын самуунд зүрхний тоос босголгүй
Амар түвшинг хоёул сахих л тавилантай юм даа.
Гэвч чиний хоолой шүлгэнд минь сонстож
Түрлэг дууны чинь айзмыг амьсгалаараа би түрнэ.
Ай, яасан ч мартахын аргагүй, хүрэхийн ч аргагүй
Аниргүй цоролзох тийм л түүдэг гал байх юм.
Сарнай цэцгийнх шиг ягаавтар атлаа хуурай уруул чинь
Сэтгэл зүрхэнд минь юу сэрээснийг мэдсэн ч бол доо чи.

 

 

Categories: үдийн цай | Шошго: | Сэтгэгдэл бичих

Create a free website or blog at WordPress.com.