Monthly Archives: 2 сар 2015

шинэ шүлгээ оруулав

10408086_676900639098752_499920190729317025_nЗүүдэнд ирлээ гээд
Зүрхээ чамд өгөхгүй
Хайрлахаас хаширсан зүрх
Хар зөнгөөрөө сэрэхгүй
Бодолд минь хоргоддог гээд
Биеэ чамд өгөхгүй
Бодсоор хаширсан тархи
Бор давхраагаа тэнийлгэхгүй
Сэтгэлд минь үүр заслаа ч
Сэм сэмхэн эргэж бодогдлоо ч
Зүрхээ чамд өгөхгүй
Биеэ чамд өгөхгүй
Зүүд ноёлогч чиний тухай
Зөндөө бодлоо ч харж чадахгүй
Зүгээр л
Бодол минь зүүдтэйгээ чам руу нисэж очоод
Зөн совин итгэл үнэмшлээ батална
2014.11.13

Advertisements
Categories: Шүлгүүд | Шошго: | 1 Сэтгэгдэл

Булганы Ганаанууд

1236782_429047233880923_1642141004_n Энэ оны Болор цом 1 сарын 14-нд Төв аймагт болох гэж байна.

Очиж үзэж амжихгүй болсон тул нэг зураг орууллаа.

Н.Гантулга Боло цом гардаж, Л.Ганзул үзэгчдээс шилдгээр шалгарсан

түүхэн дурсгалт өдрийн дурсамж юм.

Categories: Зургууд | Шошго: | Сэтгэгдэл бичих

Create a free website or blog at WordPress.com.