Д.Ганчимэгт

Д.Ганчимэгт
Таныхтай адил миний гуниг  947350_914449352007373_1797762796560706198_n
Минийхтэй адил таны гуниг
Тайзны бус сэтгэлийн гуниг
Жинхэнэ гуниг
Хуудас бүрийг нугалж уншсан
Үл анзаарагдам номноос
Хуучин ч гэлээ шинэ ухаарал
Мэдрэмжийг
Үл анзаарагддлаар авахад
“Эгчийн минь сэтгэл
Ийм л тэнүүн дээ” гэх бодол
Эрхгүй төрөх нь нэг л дулаахан.
Тэр тэнүүн тэнгэрийн хувь заяа байна
Тэнэгийг уучилж, тэнхээтнийг дэмжиж
Тавин насанд тал биш бүтэн жаргалтай иржээ.
Олон хоногоор зүсэрсэн борооны дараа
Ургасан цэцэг шиг
Охьюу оюун бодлыг тамшаалж суухад
Цэнхэр цагаан ягаан өнгөнд уусаж
Цэцэгт талд очих шиг
Оюун бодол, хязгаарын цаана
Далд ухамсрын нутагт
Гүн ухаан идээшилж
Од баяр зүрхэн тус газар булгилан дэнслээд байна
Миний мэдэх эмээгийн дээл шиг
Хуучин ч гэлээ дулаахан шүлэгт номыг
Мэлмийгээрээ хүртэж, тархиараа хучаад унтахад
Үлгэр зүүд гэж үүнийг л хэлнэ дээ гэсэн шиг
Үдэш орой, шөнийн зүүд өнгө тунгалаг байна
Гунигтай, бас заримдаа
Гуравхан хуудас эргүүлээд цааш тавина
Гунигтай минь ижилхэн гунигийг та үзсэн болохоор
Гурван цагийн энэлэн нэгээхэн учигт зангилагдсан байна
Заримдаа, яг энэ чинь хэмээн өөртөө хэлнэ
Заримдаа ингээд хэлчих байсан юм уу гэж хэлнэ
Үнэн сэтгэлийн үгс ийм л байдаг даа
Өвчүүн цаана зүрх ёг хийнэ
2016.05 сар

Advertisements
Categories: Он цагт би оршном | Шошго: | Сэтгэгдэл бичих

Нийтлэлийн удирдлага

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s

Blog at WordPress.com.

%d bloggers like this: