Бид Ганаа эгч гээд дуудаад сурчихжээ

Бид “Ганаа эгч” гэж дуудаад дасчихжээ. Их сургуулийн эдийн засгийн сургуулийн маань дээд ангийн эгч л дээ. Гэхдээ насаар биднээс эгч, манай дээд үеийн төлөөлөл байгаа юм.

Ганаа эгчийнхээ сүүлд гаргасан “Үл анзаарагдам аялгуу” шүлгийн номыг бэлгэнд аваад, тэр ном нь Монголоос ирээд сар болчихжээ. Баярлаж талархсанаа бичсэнээ гэж бодсоор яваад сар өнгөрчээ. Өдөр хоногууд юутай хурдан урсан одно вэ?.

“Үл анзаарагдам аялгуу” хэмээх шүлгийн түүвэр нь өмнө нь бичсэн дөрвөн шүлгийн номуудынх нь шилдэг шүлгүүд орсон, мөн шинээр бичсэн шүлгүүд нь орсон сайн бүтээл болжээ. Утга зохиолд орсоных нь, шүлэг бичиж өнгөрүүлсэн хорин хэдэн жилүүд, мөн өнгөрсөн онд Алтан гадас одонгоор шагнуулсаных нь нэг ёсны уран бүтээлийнх нь тайлан юм байна гэж бодон бодон шимтэн уншин сууна даа.

Шүлэг бичих гэдэг өөрөө дотоод уянгатай хүмүүсийн ажил гэж боддогийн.

Шүлэг, яруу найраг унших ч бас л хүнд ажил. Үргэлжилсэн үгийн зохиолыг хүн бол унших амархан байдаг юм. Үйл явдал нь өөрөө хөтлөөд явчихдаг бол шүлэг, яруу найраг унших бол огт өөр зүйл ээ. Түүнийг бодож тунгааж уншдаг, тиймдээ ч их цаг шаардаад байдгийн.

Миний хувьд шүлэг нэг их шимтэн уншиж явсангүй, харин сүүлийн хэдэн жилээс Ганаа эгчийнхээ шүлгийн номуудыг бол уйдахгүй барьж аваад уншаад байдаг, ер нь яруу найраг гэдэг ийм уянгалаг сайхан аялгуу байдаг юм байна аа гэж ухаарах болсон доо.

Шүлэг дотроо өөрийгөө илэрхийлчихсэн, шүлгүүдээрээ өөрийгөө зурчихсан, шүлэг бүрээс нь эх орноо, тодруулбал төрсөн нутаг Булган аймаг, төрсөн бууц Ачит руугаа урссан хачин гоё уянгалаг мөртлөө гүн утга учиртай яруу сайхан шүлгүүд бичсэн байхыг нь сэтгэл догдлон унших дуртай болоод байгаа гэдгээ хэлэх юун.

Энэ ирсэн шинэ номтой нь нийлээд манайх Таны 4-н номтой боллоо.

Энд байгаа Монголчууд маань ч гэсэн Таны шүлгийн номуудыг амтархан уншина гэж итгэж байна аа.

“Ганаа эгч” Таны уран бүтээл улам их ундрах болтугай, ажил амьдрал, үр хүүхдүүдэд нь аз жаргал сайн сайханыг хүсье ээ.

Танил дүү П. Батжаргалын гэр бүлээс

Австрали улс, Брисбане хот.
2017 оны 4 дүгээр сар 8-ны билэгт сайн өдөрөө.

Advertisements
Categories: Он цагт би оршном | Шошго: | Сэтгэгдэл бичих

Нийтлэлийн удирдлага

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Blog at WordPress.com.

%d bloggers like this: