Танилцуулга

     Булган аймгийн Булган хотод 1966 онд төрсөн.
Банкны эдийн засагч, бизнесийн удирдлагын арга зүйч мэргэжилтэй.Булган хотын П.Е.Щетинкиний нэрэмжит 10 жилийн дунд сургууль , МУИС-ын ЭЗДС-ийн банкны эдийн засаг, ТЗУХИ-ийн бизнесийн удирдлагын ангийг тус тус төгссөн. Орхон аймгийн ХОТШ банк, Хадгаламж банкинд эдийн засагч, АНУ-ын “Гэр санаачлага” БХТ-ийн дарга, “БТСБ” ХЗХ-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2008 оноос “Чөлөөт Монгол” хэвлэл мэдээллийн компанийн менежерээр ажиллаж байна. МЗЭ-ийн болон МСНЭ-ийн гишүүн. МЗЭ-ийн болон Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай.
“Уруулын өнгө намрын салхинд онгож” / 1999 он/
“Хайрын захиа-2” / 2004 он/
“Үзэгнийхээ үзүүрээр өөрийгөө зурж” /2010 он*/
“Зориод л гарахын цагт” /2012 он/ яруу найргийн түүврээ хэвлүүлсэн.

6 Сэтгэгдлүүд

6 thoughts on “Танилцуулга

  1. Баяраа

    Юуны өмнө таньдаа энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилж байна. Таниараа бахархаж байгаа шүү. Ажил хөдөлмөрт тань өндрөөс өндөр гилалзсан амжилтыг хүсэн ерөөе. Хайрт дүү Баяраагаас нь.

  2. baagi

    Хавар эртийн борооноор яагаад ч юм таны шүлгүүд бас та санагдаад байдгийн.Таны блогт зочилсондоо баяртай байна.Тандаа эрүүл энх,аз жаргалыг хүсье.

  3. А.Адъяадолжин

    1989 онд Өвөрхангай нутгийн би гэдэг хүн танай сайхан Булган нутгийн Банкны конторт авизийн бичээчээр ажилд орж чухам л банкны жинхэнэ алтан үеийхэнтэй нэгэн тогооноос хоол идэх их хувь завшаан надад тохиож билээ.Тэр л үеэс Эрдэнэтийн ХОТШ банкны Ганчимэг хэмээх нэгэн сайхан бүсгүйтэй эчнээгээр танилцаж түүний амьдрал хувь тавилиангийн талаархи зоригтой дайчин шийдвэр анхны үнэнч хайрийн түүхийг нь хамт ажилладаг эгч нараас сонссоор байгаад өөрийн эрхгүй нүүр тулж уулзахсан холоос харахсан гэж бодож дотроо хүндэлж хайрладаг байж билээ.1994 онд Банкны 70 жилийн ойгоор Эрдэнэтийн банкныхан манай Булган нутагт айлчилж нөгөө Ганчимэгээ шатарын тэмцээнд орж байхад нь хамт ажилладаг Урнаа эгчээрээ заалгаж бахаа хантал харж билээ.Тэр оройн цэнгүүнд тас хар палат өндөр өсгийтэй тупль өмссөн Ганчимэг хайрийн шүлэг уншиж тэнд амарч байсан бүсийн банкныхан алга ташин дахиулж байсан нь саяхан л юум шиг санагдаж байна.1999 онд миний бие орон тооны цомхтголд орж ажил хайх шинэ ажил ундраваа.Тэгээд Эрдэнэтийн Хадгаламж банкинд Ганчимэгийг сургалсаар очиход эгээтэй л унаган багийн найз минь юум шиг мөн ч халуун дотно хүлээж авсан даа.Би хэзээ ч тэр халуун дотно хүлээн авалтийг мартахгүй баярлаж явдаг юумаа.Тэр сайхан эмэгтэй намайг дор нь утасаар ярьж 13 дугаар сургуулийн операторчиноор ажиллах ажлыг нүд ирмэхийн зуур л олж өгч билээ.Харин би ахтайгаа уулзахаар Төв аймаг явсанаар найзийхаа олж өгсөн тэр сайхан ажилд ороогүй юумаа.Бид 2 түүнээс хойш зөндөө л уулзалдсаан.Найз нь чамдаа баярлаж,бас чамайгаа хүндэлж явдаг шүү,Амжилт хүсэе.

    • Сайн уу. Адъяа. Сайхан дурсамж бичсэнд баярлалаа. Ажил мэргэжил ойрхон болохоор дотно санагддаг юм аа. Огт танихгүй байж зориод ирсэн тэр дотно сэтгэл л өдий болтол биднийг ойрхон байлгах эхлэл байсан юм аа. Амжилт хүсье. Ганаа

  4. Nutgiin saixan busgui mini chi amidraliin ix erguulegt soritliir unaj bosoj tuulavch ongod xuglux nairgiin devjeendee bosoo l yavaa yum baina. NUtgaa orxiod 14 jil ungursun ch Bulganii galladag bor baishinguud-daa erdem surch, nairag unshij ussun baga nasaa martdaggui ni argagui ee, ard ni chi mini, ta nar mini tsugaaraa baigaa xoino doo. Amidraliig chamd burxan ugsun, az jargaliig chi uuruu bosgoson, Go Ganchmegee, GO! Ari ni

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Blog at WordPress.com.

%d bloggers like this: