Author Archives: Ачуут

Бид Ганаа эгч гээд дуудаад сурчихжээ

Бид “Ганаа эгч” гэж дуудаад дасчихжээ. Их сургуулийн эдийн засгийн сургуулийн маань дээд ангийн эгч л дээ. Гэхдээ насаар биднээс эгч, манай дээд үеийн төлөөлөл байгаа юм.

Ганаа эгчийнхээ сүүлд гаргасан “Үл анзаарагдам аялгуу” шүлгийн номыг бэлгэнд аваад, тэр ном нь Монголоос ирээд сар болчихжээ. Баярлаж талархсанаа бичсэнээ гэж бодсоор яваад сар өнгөрчээ. Өдөр хоногууд юутай хурдан урсан одно вэ?.

“Үл анзаарагдам аялгуу” хэмээх шүлгийн түүвэр нь өмнө нь бичсэн дөрвөн шүлгийн номуудынх нь шилдэг шүлгүүд орсон, мөн шинээр бичсэн шүлгүүд нь орсон сайн бүтээл болжээ. Утга зохиолд орсоных нь, шүлэг бичиж өнгөрүүлсэн хорин хэдэн жилүүд, мөн өнгөрсөн онд Алтан гадас одонгоор шагнуулсаных нь нэг ёсны уран бүтээлийнх нь тайлан юм байна гэж бодон бодон шимтэн уншин сууна даа.

Шүлэг бичих гэдэг өөрөө дотоод уянгатай хүмүүсийн ажил гэж боддогийн.

Шүлэг, яруу найраг унших ч бас л хүнд ажил. Үргэлжилсэн үгийн зохиолыг хүн бол унших амархан байдаг юм. Үйл явдал нь өөрөө хөтлөөд явчихдаг бол шүлэг, яруу найраг унших бол огт өөр зүйл ээ. Түүнийг бодож тунгааж уншдаг, тиймдээ ч их цаг шаардаад байдгийн.

Миний хувьд шүлэг нэг их шимтэн уншиж явсангүй, харин сүүлийн хэдэн жилээс Ганаа эгчийнхээ шүлгийн номуудыг бол уйдахгүй барьж аваад уншаад байдаг, ер нь яруу найраг гэдэг ийм уянгалаг сайхан аялгуу байдаг юм байна аа гэж ухаарах болсон доо. Үргэлжлүүлэн унших

Advertisements
Categories: Он цагт би оршном | Шошго: | Сэтгэгдэл бичих

Болор цом-34. Дорнодын тэнгэр дор

Болор цом-34 наадам маань энэ жил Дорнод аймагт боллоо.

Гайхалтай зохион байгуулсан нутгийн зон олонд үнэхээр баярлалаа. 16174741_1187893857996253_5499120705347411971_n

16265753_1189378047847834_4333086452363486227_n16473503_1195835603868745_3011678584949693332_n 16298931_1189377937847845_5513583410682179260_n 16299412_1189378111181161_8289298325989599443_n 16388333_1189377911181181_1109729804208908582_n 16266260_1189377854514520_1834607736016329511_n

Categories: Зургууд | Шошго: | Сэтгэгдэл бичих

Үл анзаарагдам аялгуу

Яруу найргийн шинэ түүврээ 2016 оны 03 сард хэвлүүлж

номын баяраа тэмдэглэсэн маань өнгөрсөн жилийн сайхан

дурсамж болж үлдлээ.  50 насныхаа төрсөн өдрөө Алтан гадас

одонгийн мялаалга, номын баяртай хамтруулан хийсэн зурагнаасаа оруулав.

Номын сахиус ивээг.

dsc01017dsc01005

 

 

 

 

 

 

 

dsc01008 dsc01020

 

 

 

 

 

 

 

dsc01009 dsc01015

 

 

Categories: Зургууд | Шошго: | Сэтгэгдэл бичих

Ижийдээ өгч чадаагүй

***

Ижийдээ өгч чадаагүй

Энэ бэлгийг

Эргүүлж хэндээ өгөх вэ

Эвлэрлийн бэлэг болгоод

Найз чамдаа өгчихье

Итгэл минь болог%d0%b3%d1%8d%d1%80_%d0%b1%d2%af%d0%bb_1

Эргэж буцахгүй

Сэтгэл минь болог

2016.11.05

Categories: Шүлгүүд | Шошго: | Сэтгэгдэл бичих

Д.Ганчимэгт

Д.Ганчимэгт
Таныхтай адил миний гуниг  947350_914449352007373_1797762796560706198_n
Минийхтэй адил таны гуниг
Тайзны бус сэтгэлийн гуниг
Жинхэнэ гуниг
Хуудас бүрийг нугалж уншсан
Үл анзаарагдам номноос
Хуучин ч гэлээ шинэ ухаарал
Мэдрэмжийг Үргэлжлүүлэн унших

Categories: Он цагт би оршном | Шошго: | Сэтгэгдэл бичих

100 яруу найрагч 100 эх орны шүлэг

100 яруу найрагч 100 эх орны шүлэг уншлага

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн

2016,09,04

14188543_762914460515461_5790496047522534612_o14238088_916631375147344_5119722501586316784_n14257488_762914283848812_7766434553044583432_o

Categories: Зургууд | Шошго: | Сэтгэгдэл бичих

Талархал тоглолт болов

МУУГЗ М.БУЛГАН

МУУГЗ  М.БУЛГАН эгчийнхээ  “Талархал” тоглолтонд бид очиж нэгэн их таашаал эдэлсэн 2016.04.27-ны өдөр бүлгээ.


 

Categories: Uncategorized | Сэтгэгдэл бичих

Хааяа үгүйлнэ

Энгийн хэрнээ
Эршүүд эгч минь
Их хайрын тань ивээлд
Эргэж хургасаар буцах минь Үргэлжлүүлэн унших

Categories: Он цагт би оршном | Шошго: | Сэтгэгдэл бичих

Найзад

cropped-mongolbusgui.jpg

 

 

 

 

Өнгөрсөн амьдралынхаа тухай үглэн дуулмааргүй байна

Өөрт чинь хамаагүй зүйлийн тухай тайлан тавимааргүй байна Үргэлжлүүлэн унших

Categories: Шүлгүүд | Шошго: | Сэтгэгдэл бичих

шинэ шүлгээ оруулав

10408086_676900639098752_499920190729317025_nЗүүдэнд ирлээ гээд
Зүрхээ чамд өгөхгүй
Хайрлахаас хаширсан зүрх
Хар зөнгөөрөө сэрэхгүй
Бодолд минь хоргоддог гээд
Биеэ чамд өгөхгүй
Бодсоор хаширсан тархи
Бор давхраагаа тэнийлгэхгүй
Сэтгэлд минь үүр заслаа ч
Сэм сэмхэн эргэж бодогдлоо ч
Зүрхээ чамд өгөхгүй
Биеэ чамд өгөхгүй
Зүүд ноёлогч чиний тухай
Зөндөө бодлоо ч харж чадахгүй
Зүгээр л
Бодол минь зүүдтэйгээ чам руу нисэж очоод
Зөн совин итгэл үнэмшлээ батална
2014.11.13

Categories: Шүлгүүд | Шошго: | 1 Сэтгэгдэл

Blog at WordPress.com.