Нийтлэл

ХАРАНХУЙ БА ЧИМЭЭГҮЙ

ӨМНӨТГӨЛ

Намайг энэ номыг уншихад хүргэсэн гол зүйл бол зохиогчийн өөртөө өгсөн “Харанхуй ба чимээгүй” гэдэг нэр. 10363253_4345373690581_2105345352_nАнх уулзаад өөрийгөө “Харанхуй ба чимээгүй” гэж танилцуулахад нь гайхаад, яагаад ийм нэр өгсөн юм бол гэдэг бодол өөрийн эрхгүй сэтгэлд үлдсэн. Дараа нь нүүрномноос бичсэн шүлгүүдийг нь уншихад нэг сонин мэдрэмж төрөөд, бусдаас арай өөр. Бас миний мэдэхгүй цоо шинэ ертөнц. Харанхуй, чимээгүй, дотогшоо байж, тэнд өөрийгөө таньж шүлгээ бичиж байгаа нь далд ухамсар, энерги энэ тэр гэж ярьж байгаа өнөө үед нэг л танил дасал бус. Гэрэл гэгээнд биш харанхуй чимээгүйд гэхээр нэг л тийм айдас, аймаар байх болов уу гэхээс илүү энэ залуугийн өөрийнх нь сэтгэлийн өнгө төрх харагдаж байгаа санагдлаа. Тэгээд л шүлгүүдийг нь уншиж явтал номоо хэвлэх талаар яриа хөөрөө гарч, сэтгэл нийлэв. Баяр баясгалан гэхээсээ илүү дотоодоосоо хандсан тийм нэг сэтгэл. Уншсаныхаа дараа би түүний шүлгүүдийг “Дотогшоо шүлгүүд” гэж хэлнэ. Тэс ондоо, сонин содон, тэгсэн мөртлөө үнэн, алхам бүртээ нээрээ шүү гэсэн итгэл үнэмшлийг бий болгоод байхаар номыг нь уншигчдад хүргэх, залуу хүн өөрийгөө таних цаг нь болжээ гэдэг итгэл төрөөд байна. Яруу найраг, уран зохиол руу орж ирж байгаа залуусын зөөлөн, хөнгөхөн шүлгийн мөрийг дагаад л уншчихдаг байтал Харанхуй ба чимээгүйн шүлгүүдийг уншина гэдэг, мэдэрнэ гэдэг үнэхээр хэцүү, хүнд байв. Магадгүй түүний шүлгүүдийг харанхуй болоод чимээгүйд унших хэрэгтэй юм шиг. Үргэлжлүүлэн унших

Advertisements
Categories: Нийтлэл | Шошго: | Сэтгэгдэл бичих

Чамаас өмнө би танай гэрийг зорьё доо

Эрхэм анд МЗЭ-ийн шагналт яруу найрагч

Д.Баянтунгалагтаа энэхүү бичвэрийг зориуллаа.

…Баянаатай би уулзахгүй
Бас уулзвал дуугарахгүй
Уулзахаараа уйлахгүй.2

Хорин жил найзалчихаад ийм шүлгийг би Баянаадаа зориулаад биччихсэнээс хойш дахиад л 10 жил өнгөрчихөж. Бүр  2004 онд “Хайрын захиа-2” номондоо хэвлүүлчихээд хөдөөнөөс ирж хэвлэлтээс гарч буй дээжийг нь гэрт нь аваачиж өгчихөөд, номоо мялаалгаж аваад яваад өгсөн гэж байгаа.
Уулзахгүй нь энэ хорвоогийн хамгийн худлаа байсан. Уулзаад дуугарахгүй “бүтэн жил гаруй” болсон нь үнэхээр хэцүү байсан. Уйлаагүй нь харин үнэн байсаан. Эрдэнэтээс хотод орж ирэхээрээ гэрт нь буучихаад, хоол цай идээд, дайлуулж суухдаа хажууд суугаа Оюун эгч, гэр бүл, найз нөхөд үр хүүхэдтэйгээ үг солилцоод л, тэгэхдээ үггүйгээр гомдлоо тайлаад л.
Үргэлжлүүлэн унших

Categories: Нийтлэл | Шошго: | 2 Сэтгэгдлүүд

“СЭРЭХҮЙН СЭРЖИМ” ӨРГӨЖ БУЙ НАЙЗДАА

 

Эрдэнэт хотноо суугаа яруу найрагч найз Х.Байыт маань энэ оны “Наурызын баяр”-аар “Сэрэхүйн сэржим” хэмээх яруу найргийн цоо шинэ түүврээ гаргасан нь нарны баяр, дэлхийн яруу найргийн баяр, номын баяр гээд гурван баяр давхацсан 75тунгалаг өдрүүд болой. Төрсөн хэлээрээ биш сурсан хэлээрээ шүлэг бичиж байна гэж нэгэн “Болор цом”-ын наадамд шүлэг уншихдаа хэлсэн нь үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж нижигнэтэл алга ташуулсан билээ. Мань хүн ч өөрөө энэ үгээ хэлэх дуртай. Бас дэлхийд хоёрхон Дэлүүн байдгийн нэгэнд нь Чингис хаан, нөгөөд нь би төрсөн юм гэж онгирно оо. ”Баян-Өлгийгөөс анх ирэхдээ Байыт” гээд л бид бас жаахан явуулна. Бүр онигоо зохиосон нь баяжаад л. Хоёр гуравхан настай байсан хүүхдүүд нь өнөөдөр танихын аргагүй сайхан залуус болчихож. Аавынхаа номыг авчирч өгсөн Жанкаг харахад л аяндаа он цагийн урт богиныг анзаарахгүй өнгөрөөсөн гэдгээ мэдэрнэм. Тэгэхээр аль 1990-ээд оноос хойш өдий хүртэл үерхэж яваа үе тэнгийн нөхдүүд юу эсийг ярьсан гэхэв. Ямартай ч уран бүтээлийн он цагийг Үргэлжлүүлэн унших

Categories: Нийтлэл | Сэтгэгдэл бичих

ОДОО ТЭР, БИДНИЙГЭЭ ОРОЙ ДЭЭРЭЭС ХАРЖ БАЙГАА

Ж.Осоржин агсны дурсгалд

    Дундговийн Осоржин. Эгэл жирийн хөдөөгийн малчин хирнээ уран зохиолд дуртай, түүнийгээ өөрийнхөө оюун санааны ертөнц болгосон амьдралд ховорхон таардаг хүмүүсийн нэг дээ гэж би түүний тухай одоо бодож сууна. Тэр зүгээр л тааралдсан бүгдийгээ шүүрч аваад уншаад байдаг хүн биш, өөрийнхөөрөө сонгож уншина. Түүн дээрээ өөрийнхөө итгэл үнэмшлээ Үргэлжлүүлэн унших

Categories: Нийтлэл | Шошго: | Сэтгэгдэл бичих

ЕРӨӨСӨӨ ТҮҮНИЙ АМЬДРАЛ “ЗӨӨЛӨН СЭТГЭЛ”

      Багын анд, яруу найрагч Д.Баттогтохынхоо шүлгүүдийг 2008 онд эмхэтгэн  “Баттогтохын шүлгүүд-2” нэртэйгээр хэвлүүлэн гаргахдаа бичсэн өмнөтгөлийг, шүлгүүдийнх нь хамт оруулж байна. 

Дорждамбын Баттогтох.

Энэ яруу найрагч Монголын уран зохиолд 1980-аад оны сүүлч, 90-ээд оны эхэн үед орж ирснийг уншигч та санаж байгаа байх аа. Тэнгэрээс ирээд л тэнгэртээ буцсан тэнгэрийн хүү.
Арав гаруйхан  наснаасаа хамт шүлэг уншиж, өөрсдийгөө их л том яруу найрагчид шиг санаж явсан хар бага нас Үргэлжлүүлэн унших

Categories: Нийтлэл | Шошго: | 8 Сэтгэгдлүүд

Миний хөдөө Жаргалантын зуслан

Булган хангай минь тэнгэрийн орон. Тэнд төрж өссөн бид үнэхээр азтай. Чинбаагийн хэлснээр үнэхээр л тэнгэрийн түмэн дээ. Тийм ч учраас тэнгэрийн түмэнтэйгээ уулзах, Чинбаагийндаа очих гэдэг тэнгэрт нисэхтэй л адил. Аймгийн төвийг дайраад л арваадхан километр давхиад оччих нь сэтгэл догдлуулдаг. Үргэлжлүүлэн унших

Categories: Нийтлэл | Шошго: | 2 Сэтгэгдлүүд

“Цаг хугацааны далавч”

        Яруу найрагч Ц.Буянзаяагийн “Цаг хугацааны далавч” номын өмнөтгөлийг түүний багш МЗЭ-ийн шагналт яруу найрагч Д.Баянтунгалаг бичсэнийг 10-аад жилийн дараа бүрэн эхээр нь тавьж байна.


 ӨМНӨТГӨЛ

 

            Ц.Буянзаяаг яруу найрагч болно гэдэгт би огт эргэлздэггүй байсан. Эхнийх нь гэнэн шүлгүүдийг эвдэх гэж түүнд хатуу ханддаг, бас магтаалаас ангид байлгах гэж өөр лүүгээ их гүйлгэж, хор шарыг нь дэврээж өгсөн гэж боддог. Энүүхэн зурвас үе бол сурагч цагийнх нь нэгээхэн хэсэг… Үргэлжлүүлэн унших

Categories: Нийтлэл | Шошго: | Сэтгэгдэл бичих

МУУГЗ Л.ЭРДЭНЭБУЛГАН: “АНХНЫ НАНСАЛМАА МААНЬ ЖҮЖИГЧИН ЦЭВЭЛСҮРЭН”

    Өнөөдөр Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын гоцлол дууны анги үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойн тэмдэглэлт өдөр. Энэ гоцлол дууны ангиас эдүгээ Хөдөлмөрийн баатар 3, Төрийн соерхолт 2, Ардын жүжигчин 12, Гавъяат жүжигчин 25 төрөн гарчээ.

Тэдний нэг МУУГЗ Л.Эрдэнэбулган 1967 онд Болгар улсын Софи хотын Хөгжмийн дээд сургууль, 1980 онд ОХУ-ын Санктпетербург хотын ХИС-ын найруулагчийн ангийг төгсөж 1992 онд МУУГЗ цолоор шагнагджээ. Ямар уран бүтээл хийсэн, ямар дүр төрхтэй, гэр бүл үр хүүхэд нь хэн, хаана төрж өссөн гээд л ахуй амьдрал, хувь хүнийхээ хувьд олны танил болсон МУУГЗ найруулагч Л.Эрдэнэбулганы ярианаас сэтгэлд үлдсэн цөөн хэдхэнийг танд хүргэж байна.

“Авгын цагаан уул” дууг анх тайзан дээр дуулсан.

“Авгын цагаан уул” дууг анх хүүхэд байхдаа дуулж үзэж билээ. Ангийнхан тайз руу түлхээд гаргачихсан. Тэгээд хэзээ яаж үг аяыг нь сурсан юм бүү мэд, яаж дуулсан юм. Дуулчихаж билээ. Ардын дуу бол үе үеэрээ дамжин дуулсаар байгаад засах аргагүй тийм мундаг бүтээл болсон байдаг. Бүгдийг нь тэр хайр сэтгэл мэтгэлтэй нь багтаагаад хийчихсэн байдаг. Сонсоод л сэтгэлд хоногшчихсон байдаг. Үргэлжлүүлэн унших

Categories: Нийтлэл | Шошго: | Сэтгэгдэл бичих

СОЛОНГЫН ОРНООР

Солонгос –Монголын уран бүтээлчдийн нийгэмлэгийн солилцоогоор бидний хэдэн уран бүтээлчид Чөнжү хүрлээ.

МЗЭ-ийн нябо н.Гэрэлчулуун, Ча Вон Кейн, Д.Ганчимэг, Пак, Г.Аюурзана нар

МЗЭ-ийн нябо н.Гэрэлчулуун, Ча Вон Кейн, Д.Ганчимэг, Пак, Г.Аюурзана нар

Чөнжү хот нь Сөүлээс цаашаа

барагцаалбал хагас өдөр явах газарт байдаг аж. Инчоны онгоцны буудал дээр Чөнжүгийн эх газрын зохиолчдын нийгэмлэгийнхэн биднийг угтаж авахдаа нэлээд хугацаанд автобусаар явна гэсэн юм. Намайг  “Та нар яагаад Чөнжүгийнхээ зохиолчдын нийгэмлэгийг эх газрынх гээд байгаа юм бэ, Чөнжү үнэхээр бусад хотуудаасаа эрс ялгаатай юу?” хэмээн асуухад яруу найрагч Сон Наг Су: -“Чөнжү бол аль ч талаасаа далайгаас хол ганц эх газрын хот” хэмээн тайлбарласан юм. Үргэлжлүүлэн унших

Categories: Нийтлэл | Шошго: | 1 Сэтгэгдэл

СҮҮГЭЭ УУСАН УУ?

Өдөр бүр телевизээр цацагдаж байгаа “Сүү” компанийн рекламыг та санаж байгаа байх. Цэцэрлэгийн насны хөөрхөн хүүхдүүд гартаа өнгө өнгийн савлагаатай сүү барьчихсан, хөнгөн шингэн хоолойгоор “Сүүгээ уусан уу? Сүүгээ уусан уу?” гээд л дуулж байна. Олигтойхон шиг хүүхдийн сэтгэлийг татсан дуу ховор өнөө үед хөгжилтэй, хөнгөхөн аялгуутай тийм реклам дуу шиг л багачуудын сэтгэлд хүрч байна. Сонссоор байгаад бүр хүүхэд шиг дагаад дуулдаг болчихлоо. Миний хөөрхөн зээ ч нүд нь гялалзаад дагаж дуулна. Гэнэт анзаарвал:

…Гүзээлзгэнэ, шоколад, зөгийн балтай сүүнүүд

Хамгийн амттай миний сүүнүүд

Найзуудаа та нар сүүгээ уусан уу

…Өндөр том болоход

Өнгө өнгийн сүүнүүд тусална аа, сүүнүүд тусална аа

Сүүгээ уусан уу, сүүгээ уусан уу гэж дуулж байх юм. Үргэлжлүүлэн унших

Categories: Нийтлэл | Шошго: | Сэтгэгдэл бичих

Blog at WordPress.com.