Он цагт би оршном

Бид Ганаа эгч гээд дуудаад сурчихжээ

Бид “Ганаа эгч” гэж дуудаад дасчихжээ. Их сургуулийн эдийн засгийн сургуулийн маань дээд ангийн эгч л дээ. Гэхдээ насаар биднээс эгч, манай дээд үеийн төлөөлөл байгаа юм.

Ганаа эгчийнхээ сүүлд гаргасан “Үл анзаарагдам аялгуу” шүлгийн номыг бэлгэнд аваад, тэр ном нь Монголоос ирээд сар болчихжээ. Баярлаж талархсанаа бичсэнээ гэж бодсоор яваад сар өнгөрчээ. Өдөр хоногууд юутай хурдан урсан одно вэ?.

“Үл анзаарагдам аялгуу” хэмээх шүлгийн түүвэр нь өмнө нь бичсэн дөрвөн шүлгийн номуудынх нь шилдэг шүлгүүд орсон, мөн шинээр бичсэн шүлгүүд нь орсон сайн бүтээл болжээ. Утга зохиолд орсоных нь, шүлэг бичиж өнгөрүүлсэн хорин хэдэн жилүүд, мөн өнгөрсөн онд Алтан гадас одонгоор шагнуулсаных нь нэг ёсны уран бүтээлийнх нь тайлан юм байна гэж бодон бодон шимтэн уншин сууна даа.

Шүлэг бичих гэдэг өөрөө дотоод уянгатай хүмүүсийн ажил гэж боддогийн.

Шүлэг, яруу найраг унших ч бас л хүнд ажил. Үргэлжилсэн үгийн зохиолыг хүн бол унших амархан байдаг юм. Үйл явдал нь өөрөө хөтлөөд явчихдаг бол шүлэг, яруу найраг унших бол огт өөр зүйл ээ. Түүнийг бодож тунгааж уншдаг, тиймдээ ч их цаг шаардаад байдгийн.

Миний хувьд шүлэг нэг их шимтэн уншиж явсангүй, харин сүүлийн хэдэн жилээс Ганаа эгчийнхээ шүлгийн номуудыг бол уйдахгүй барьж аваад уншаад байдаг, ер нь яруу найраг гэдэг ийм уянгалаг сайхан аялгуу байдаг юм байна аа гэж ухаарах болсон доо. Үргэлжлүүлэн унших

Advertisements
Categories: Он цагт би оршном | Шошго: | Сэтгэгдэл бичих

Д.Ганчимэгт

Д.Ганчимэгт
Таныхтай адил миний гуниг  947350_914449352007373_1797762796560706198_n
Минийхтэй адил таны гуниг
Тайзны бус сэтгэлийн гуниг
Жинхэнэ гуниг
Хуудас бүрийг нугалж уншсан
Үл анзаарагдам номноос
Хуучин ч гэлээ шинэ ухаарал
Мэдрэмжийг Үргэлжлүүлэн унших

Categories: Он цагт би оршном | Шошго: | Сэтгэгдэл бичих

Хааяа үгүйлнэ

Энгийн хэрнээ
Эршүүд эгч минь
Их хайрын тань ивээлд
Эргэж хургасаар буцах минь Үргэлжлүүлэн унших

Categories: Он цагт би оршном | Шошго: | Сэтгэгдэл бичих

Ш.Суумэргэнээс

Шагдар Суумэргэн-ээс:
               Ганчимэг Данзан эгчид

Булганчууд бултаараа анхдагч юм гэнэлээ.
Будлиан үгүй будаатай юм гэнэ лээ
Айраг нь дэлхийд брэнд юм гэнэ лээ
Адуу нь дандаа айрагддаг юм гэнэ лээ. Үргэлжлүүлэн унших

Categories: Он цагт би оршном | Шошго: | Сэтгэгдэл бичих

100 яруу найрагч, 100 хайрын шүлэг уншив

100 яруу найрагч, 100 хайрын шүлэг уншив

Амралтын сайхан өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болсон энэхүү сайхан арга хэмжээг тийм ч олон хүн ирж сонссонгүй.IMG_0445

Тэгэхдээ зарим ТВ шууд нэвтрүүлсэн болохоор олон хүмүүс үзсэн байхаа.IMG_0220

Ямар ч байсан тэнд байж энэхүү арга хэмжээг сурвалжлах нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Монголын утга зохиолын үе үеийнхэн цуглан зөвхөн хайрын шүлэг хэллээ.Хөдөө орон нутгаас зарим нь бүр гадаад улсаас ирж уншиж байгаагаа мэдэгдэж байсан.Тэгэхдээ зарим яруу найрагч өөрийн шүлгээ “Ерөнхий” хайрын шүлэг хэмээн томруулж байсан бол зарим нь “Явцуу” хайрын шүлэг хэмээн ихээ жижигрүүлэн сонсогчдыг хөгжөөж байлаа. Зарим яруу найрагчид шүлэг уншиж, зарим нь агуу томчуудын жишээ татаж, зарим томчуудын шүлгийг жүжигчид ирж уншиж байсан бол З.Дорж найрагч бүүр уртын дуу хадаан зогсов. Эмэгтэй яруу найрагчдын зарим нь өөрөө бий биеэрээ яруу найраг, дуу хөгжим лугаа харагдаж байсныг нуух юун.

Ямар ч байсан Монголд анх удаа нэг дор 100 хайрын яруу найраг уянгаллаа.

Үргэлжлүүлэн унших

Categories: Он цагт би оршном | Шошго: | 1 Сэтгэгдэл

“Шинэ мэдээ” сонинд 2001 он

      2001 оны 8 сарын 30-ны “Шинэ мэдээ” сонины 31/115 дугаарт “Уруулын өнгө намрын салхинд онгож” гэдэг номоо нэрлэсэн шүлэг, “Дотроо би юу боддогийг” нэртэй  шүлэг маань бяцхан блиц ярилцлагын хамт гарч байсан юм. Тэр үедээ их л баярлаж байсан санагдана. Одоо харахад их хөөрхөн,  инээдэмтэй, дурсамжтай л санагдаж байна. Бас “Дуулим энэ хорвоог Дурлахгүйгээр яаж барах вэ дээ гэдэг” 2 мөр нэг хэсэгтээ л найзуудын маань  амны уншлага болсонсон. Untitled-3

Categories: Он цагт би оршном | Шошго: | Сэтгэгдэл бичих

Номын өмнөтгөлөө орууллаа.

          “Үзэгнийхээ үзүүрээр өөрийгөө зурж” номынхоо өмнөтгөлийг танд хүргэж байна.

ӨМНӨТГӨЛ   

      Яруу найрагч Д.Ганчимэг сүүлийн жилүүдэд бичсэн шүлгүүдээ “Үзэгнийхээ үзүүрээр өөрийгөө зурж” хэмээх нэрийн дор эмхэтгэн дэвтэрлэснээ уншигчдадаа хүргэж байна. Түүний шүлгүүд нь зөвхөн сэтгэлийн өнгөө ямар нэгэн жааз хүрээнд хашилгүй чөлөөтэйгээр урсган зурагласан нь өөрийн эрхгүй анхаарал татаж байгаа юм. Ер нь яруу найраг, үгийн урлаг хэмээгч нь сурталдан ухуулах, номлон цэцэрхэхээс ангид байж хувь ганц бодгаль ертөнцийн итгэл үнэмшил, мэдрэмж сэрэхүйг тунхаглан зарладаг гэдгээрээ давтагдашгүй билээ. Яг энэ утгаар нь Д.Ганчимэгийн шүлгүүдийг авч үзэхэд тэрээр өөрийн оюун Үргэлжлүүлэн унших

Categories: Он цагт би оршном | Сэтгэгдэл бичих

ЦАГ ХУГАЦААНЫ УРСГАЛД САЙХАН НӨХӨРЛӨЛ ТОДОРЧ, САЙХАН НӨХӨРЛӨЛ САРНИЖ ОДДОГ

****

Нэг  нарны туяаг хамт тосож

Нэрэлхүү орчлонд мөн ч удаан явлаа Үргэлжлүүлэн унших

Categories: Он цагт би оршном | Шошго: | 2 Сэтгэгдлүүд

“Агшин” нэвтрүүлэг анх удаа хөдөө орон нутагт

Монгол улсад банкны систем үүсэн хөгжсөний 70 жилийн ойд зориулсан “Агшин” нэвтрүүлэгт Орхон аймгийн банкны салбарынхан оролцсон нь “Агшин” нэвтрүүлгийн түүхэнд анхны хөдөө орон нутгаас  бэлтгэсэн нэвтрүүлэг  болсон юм.

Үргэлжлүүлэн унших

Categories: Он цагт би оршном | Шошго: | 3 Сэтгэгдлүүд

Үзэгний үзүүрээр өөрийгөө зурсан бүсгүй

Яруу найрагч Б.Цэрэнжамц номын минь тухай  бичсэнийг саяхан Дандаа.мн-ээс олж уншсанаа орууллаа.

МЗЭ-ийн гишүүн, Г. Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу най­рагч Данзангийн Ганчимэгийн “Үзэгний үзүүрээр өөрийгөө зурж” хэмээх яруу найргийн ном найрагчийн оюун ухааны “хэв­лий”- гээс мэндэллээ.
Ном мэндэлхэд хүн тө­рөхийн дайтай хүлээж авдаг нь Мон­гол­чуудын дээдийн дээд баяр байдаг.
Ялангуяа зохиолчид хэн нэг­нийхээ номыг мэндэлснийг сонс­вол хүүх­дийн угаалганд очиж бай­гаа юм шиг шинэхэн хүүхдийг нь харах гэж яаран догдлон очдог нь хүн чанарын бичигдээгүй сайхан заншил юм.
Түүний шүлгүүд зөвхөн Д. Ган­чимэгийн ухаанд соёолж, ур­ган төлжиж тэгснээрээ хэн ч уншихад, нээрээ л тийм дээ гэж хүлээн зөвшөөрөхөөс өөр арга­гүй бичигджээ. Итгэл үнэмш­лийн гэгээн тунгалаг чөлөөтэй сэтгэлгээ бол ямар нэгэн хэвэнд цутгагддаггүй дотоод сэтгэлийн оргилуун дарс” лугаа бусдын баярыг яруу сайхнаар хуваал­цахад оршдог.
Одоо Д.Ганчимэгийн номын нэрийн шүлгийг хамт ун­шиц­гаая. Үргэлжлүүлэн унших

Categories: Он цагт би оршном | Шошго: | Сэтгэгдэл бичих

Blog at WordPress.com.