Ярилцлага

Ц.БУЯНЗАЯА: ЕР НЬ САЙН АНЗААРВАЛ МИНИЙ ИХЭНХ ШҮЛГҮҮД ХАВАР Л БИЧИГДСЭН БАЙГАА.

Энэ ярилцлага 2009 оны 05 сарын 15-ны Баасан гарагийн “Улаанбаатар таймс” сонины №099/9919/ дугаарт хэвлэгдэн гарсан  багш шавь хоёрын ярилцлага юм. Бөөн 9-тэй дугаар байсныг сая оруулахдаа л харлаа.

 Д.Баянтунгалаг

Үргэлжлүүлэн унших

Advertisements
Categories: Ярилцлага | Шошго: | Сэтгэгдэл бичих

Соёл, Яруу найргийн Академийн ерөнхийлөгч Г.Мэнд-Ооёо: Мигжэд Жанрайсигийг хайрлах, хамгаалах ажил хийгдэхгүй байгаад би гутардаг

Соёл, Яруу найргийн Академийн ерөнхийлөгч Г.Мэнд-Ооёо

Соёл, Яруу найргийн Академийн ерөнхийлөгч Г.Мэнд-Ооёо

– Хүний төрж өссөн нутаг ус үргэлжид амин зүрхэнд уяатай явдаг. Тэгэхээр таны төрж өссөн Дарьганга нутгийн талаар яриагаа эхэлбэл ямар вэ?

– Нутаг ус, гарваль язгуураа гэхгүй хэн байх вэ? Хүмүүн байтугай хүлэг морь нутгаа тэмцэх, жигүүртэн шувуу төрөлх нуур усандаа эгэж ирэх, тэр ч бүү хэл шилжүүлж ургасан мод бут хүртэл анх ургасан нутаг руугаа тэмүүлж ургах нь байгалийн жам юм аа. Дарьганга нутаг бол тэр аяараа байгалийн болон түүхийн их баян бүрд байгаа юм. Балар эрт үеэс эхлээд эдүгээ хүртэлх нүүдэлчдийн олон үеийн соёл иргэншлийн ул мөрийг хадгалсан орон доо.Тэгээд ч Монголын их хаадаас эхлээд Чин Улс хүртэлх бүхий л хаадын торгон сүрэг, унаа хүлгийг адуулж байсан нутаг шүү дээ. Өвс ургамал тэгш, тал говь хосолсон хээр тал нутагт морин хуурын аялгуунд нүүдэл хөтөлж, морин дэл дээр хүн хүлэг болон тэмцсэндээ бахархаж явдаг юм аа. Тээр жил “Сувдан сондор” аялалд оролцсон Оросын Монголч эрдэмтэн Л.Г.Скородумова “ Дарьганга бол Монголын зүрхэн тольт юм” хэмээн дуу алдсан нийтлэл бичсэн байдаг. Дарьгангын уул усыг яруу найрагчид нь Монгол даяар төдийгүй дэлхийд алдаршуулсан юм аа. Д.Гомбожав, Д.Шагдарсүрэн, Д.Маам, Д.Нямсүрэн, О.Дашбалбар биднүүсийн шүлэг дуулал Алтан –Овоо, Ганга нуур, Шилийн Богдын байгалийн их эрчмийг оюун билгийн эрчимт мандлаар улам эрчимжүүлсэн юм. Энэ нь сайхан хэрэг боловч сөрөг талаасаа сүр дуулиант аянчдын хөлд талхлуулчих гээд байдаг болов. Өдийд манай нутагт ногооны цэнхэр униар татаж, морин зэрэглээ гүйж байгаа. Яг л ийм үед хүлэг нутгаа тэмцэн гүйдэг юм шүү дээ. Үргэлжлүүлэн унших

Categories: Ярилцлага | Шошго: , | 1 Сэтгэгдэл

Орчуулагч О.Чинбаяр: “Үлисс”-ыг уншаад Ирландыг, Дублиныг дахин шинээр бүтээж болно

– Та саяхан Жэймс Жойсын “Үлисс” романыг орчуулж гаргалаа. Энэ талаар яриагаа эхэлье.

Орчуулагч О.Чинбаяр

Орчуулагч О.Чинбаяр

– Жэймс Жойсын тухайг би анх 1993 онд Москва хотын Горькийн утга зохиолын дээд сургуулийн 4 дүгээр курсын оюутан байхдаа “Дэлхийн ХХ зууны утга зохиол” хичээл дээр сонссон. Тэр үед Жойсын зохиол бүрэн эхээрээ хэвлэгдсэн тухай шуугиан дэгдэж, тухайн үедээ номын сангаасаа аваад үзэж байсан. 1982

онд “Гадаадын уран зохиол” цувралаар “Дублинчууд” өгүүллэг нь гарч байсан юм байна лээ. Оросууд яагаад 1993 онд “Үлисс”-ыг гаргасан юм бол гээд бодоод үзэхээр ерөөсөө социалист нийгмийн уршиг гэж болохоор. Зохиол маань барууны ертөнцөд мэндэлсэн ч гэсэн хориотой зохиол учраас хэвлэгдээгүй байна. Орост байтугай эрх чөлөөний ертөнц АНУ-д хүртэл хориотой байсан түүх бий. Энэ роман бол Жойсын бичсэн зохиолуудын хамгийн том, хамгийн өндөр нэр хүндийг нас барсан хойно нь авчирсан. Амьддаа тэрээр энэ бол агуу зохиол гэдгийг, ирээдүйд алдарших зохиол гэдгийг өөрөө л ойлгож байсан байх. 25 жилийн турш хүний нутагт хэсэж явахдаа зөвхөн энэ зохиол дээрээ 7 жилээ зарцуулан 1921 оны 10 сард бичиж дуусчээ. Энд ердөө л нэг өдрийн, хорин дөрвөн цагийн үйл явдал гардаг. Ямар их юмыг багтаасан гээч. Үргэлжлүүлэн унших

Categories: Ярилцлага | Шошго: | Сэтгэгдэл бичих

Create a free website or blog at WordPress.com.