Posts Tagged With: П.Батжаргал

Бид Ганаа эгч гээд дуудаад сурчихжээ

Бид “Ганаа эгч” гэж дуудаад дасчихжээ. Их сургуулийн эдийн засгийн сургуулийн маань дээд ангийн эгч л дээ. Гэхдээ насаар биднээс эгч, манай дээд үеийн төлөөлөл байгаа юм.

Ганаа эгчийнхээ сүүлд гаргасан “Үл анзаарагдам аялгуу” шүлгийн номыг бэлгэнд аваад, тэр ном нь Монголоос ирээд сар болчихжээ. Баярлаж талархсанаа бичсэнээ гэж бодсоор яваад сар өнгөрчээ. Өдөр хоногууд юутай хурдан урсан одно вэ?.

“Үл анзаарагдам аялгуу” хэмээх шүлгийн түүвэр нь өмнө нь бичсэн дөрвөн шүлгийн номуудынх нь шилдэг шүлгүүд орсон, мөн шинээр бичсэн шүлгүүд нь орсон сайн бүтээл болжээ. Утга зохиолд орсоных нь, шүлэг бичиж өнгөрүүлсэн хорин хэдэн жилүүд, мөн өнгөрсөн онд Алтан гадас одонгоор шагнуулсаных нь нэг ёсны уран бүтээлийнх нь тайлан юм байна гэж бодон бодон шимтэн уншин сууна даа.

Шүлэг бичих гэдэг өөрөө дотоод уянгатай хүмүүсийн ажил гэж боддогийн.

Шүлэг, яруу найраг унших ч бас л хүнд ажил. Үргэлжилсэн үгийн зохиолыг хүн бол унших амархан байдаг юм. Үйл явдал нь өөрөө хөтлөөд явчихдаг бол шүлэг, яруу найраг унших бол огт өөр зүйл ээ. Түүнийг бодож тунгааж уншдаг, тиймдээ ч их цаг шаардаад байдгийн.

Миний хувьд шүлэг нэг их шимтэн уншиж явсангүй, харин сүүлийн хэдэн жилээс Ганаа эгчийнхээ шүлгийн номуудыг бол уйдахгүй барьж аваад уншаад байдаг, ер нь яруу найраг гэдэг ийм уянгалаг сайхан аялгуу байдаг юм байна аа гэж ухаарах болсон доо. Үргэлжлүүлэн унших

Categories: Он цагт би оршном | Шошго: | Сэтгэгдэл бичих

Create a free website or blog at WordPress.com.